Олон жилийн өмнөөс сайн мэдэх, дотроо ихэд хүндэлж явдаг бичиг номын ахтай айлаас гарч яваад орцны үүдэнд нь таарав.
Орцны шатны цементэн хашлаган дээр хэдэн ном дэлгээд тавьчихсан, дэргэд нь сууна. Гэнэтхэн таарсандаа баярласан би
- Хүүе, ах сайн байна уу? гэж хөөрөн дуу алдав. Өмнө нь бид энэ мэтээр санамсаргүй уулзах үед нүүр дүүрэн инээсээр, халуун дотноор гар барьдагсан. Гэтэл энэ удаад тэгсэнгүй, нэг муухан инээмсэглэмэр болоод, гараа сунгаж байна.
Царай нь харлаж, хөхийгөөд нэг л биш. Харц нь доогуур гүйлэгнэнэ. Гарын алга нь хөрзийгээд, хувцас хунараас нь хир ханхийнэ. Бас архины эхүүн үнэр ч ханхлах шиг болов. Эхний хөөрөл маань оргүй болоод, гайхсандаа тэссэнгүй,
- Та минь юу хийж сууна вэ? гэж асуулаа.
- Зүгээр зүгээр гэж төвөгшөөсөн шинжтэй гараа савчиж байна.
- Таны бие сайн уу?
- Зүгээр зүгээр... хмм, тамхи байна уу?
- Би ямар тамхи татах биш...
- Хэдэн ном зарах гээд л...
- Юун ном бэ?
- Зүгээр л... Байдаг л номууд...
Номуудыг нь гүйлгэн харав. Ховор сонин сайхан номууд ч байна. 20 орчим ном байх.
- Та номуудаа зарж байгаа юм уу? Яах нь вэ?
- Зүгээр зүгээр... Энэ хэдээр би одоо яах вэ дээ.
- Танайхан сайн уу?
- Сайн сайн.
Надтай ер ярих сонирхолгүй байгаа нь илэрхий, тэр ч бүү хэл намайг бушуухан яваасай гэж буй мэт байдал ч анзаарагдав. Энэ үед нэг хижээл насны хээнцэрдүү эр бид хоёрын дэргэд ирлээ. Номууд руу өнгийж харснаа хуучин цагийн шар алаг хавтастай "Шадар гурван цэрэг", хөх саарал хавтастай "Миний Дагестан", "Өлзийнарангийн өчил" гэх мэт номуудын үнийг асууж байна. Ах надаас санаа зовнисон шинжтэй хулмагнаснаа
- Нэг бүр нь 5 000 мянга гэх. Өнөөх эр хоолойгоо засаад
- 10 номыг тус бүр 3-д авая.
- Тэг тэг...
Би өөрийн мэдэлгүй,
- Хүүе, юу гэсэн үг вэ? Наад номууд чинь тус бүрдээ 20 мянгаар зарагддаг номууд. Та арай хямд өгөөд байгаа юм биш үү?
- Зүгээр зүгээр...
Өнөөх эр надруу зэвүүцэнгүй харснаа
- Чи өөрөө авах гээгүй л юм бол дуугүй бай гэж загнаж байна.
Тэгээд 10-аад ном бушуухан хамж тэврээд, ахын гарт хэдэн төгрөг атгуулчихаад орц руу орчихов.
- Та минь яачихав аа?
- Яах вэ дээ. Номоо л зарж амьдарч байна.
- Ном чинь дуусахаар яах гэж...
- Хмм. Яах вэ дээ. Тэр цагт тэгээд болно биз.
Би ямар нэгэн үг хэлмээр байсан боловч чухам юу хэлэхээ мэдэхээ байчихав. Тэгээд байрны мөнгө болон охин, хүү хоёрын утасны төлбөрт авч гарсан 100 гаруй мянган төгрөгөө гаргаж ирээд ахын гарт атгуулав. Надруу харж байна.
- Зүгээр та энийг авч бай. Би таны энэ номуудыг чинь аваад явлаа. Та дараа хэрэг болохоороо буцаагаад аваарай. Миний утсыг та мэднэ шүү дээ.
Ахын царай хувьсхийн барайж, илэрхий уурласан шинжтэй өнөөх мөнгийг маань надруу буцаан сарвайв.
- Энэ чиний хэрэг биш...
- Юу гэсэн үг вэ?
- Ах нь чамайг ойлгож байна. Гэхдээ энэ чиний хэрэг биш.
- Яагаад миний хэрэг биш гэж. Би таны номуудыг худалдан авч байна.
Ах хүү миний хамаж авсан номуудыг буцааж авах гэж оролдов. Би гарыг нь дараад,
- За ах минь, би бас юу хийхээ мэдэе. Танайд хамт очие.
- Үгүй үгүй, тийм юм байхгүй.
- Юу гэж байгаа юм.
- За за, чи наад хэдээ ав, ах нь нэг дээр нь гарын үг бичээд өгөе.
Би 10-аад номоос нь нэгийг сугалан өгөв.
Энэ үед өнөөх түрүүчийн ном хямдхан авдаг эр буцаж ирээд дэргэд минь зогсон бид хоёрыг, ялангуяа надруу сэжигтэйгээр харна.
- Чи номын наймаа эрхэлдэг үү?
- Тийм.
- Тэгж л таарна гээд бах нь ханасан янзтай зэвүүнээр мушийв.
Гэнэтхэн миний уур хорсол гозолзоод ирэх нь тэр.
- Номын наймаачин байхаар яадаг юм?
- Муу хөгийн амьтан, тэгж л таарна. Тэгээд өөрөө хямдхан авах гээд л...
Түүний тэр хорон үгэнд хариу өгөхсөн гэсэн хүсэл хичнээн их байсан ч би юу ч хэлж чадсангүй. Дэмий л амаа ангалзуулав. Өнөөх эр "Хнн" гэж хамраа дугарган, ярвайснаа буцаад орц руугаа орчихов. Зүрхээр ёг хийж байна.
Ах тохойноос татаж хөшөөнөөс минь гаргаад, үгээ биччихсэн номоо надад өгөв. Тэгээд,
- За ах нь явлаа гэж хэлчихээд эргэн алхав. Би түүнийг байшингийн булан тойртол харж зогслоо. Хэзээ ямагт цэх сайхан алхдагсан. Харин одоо бөгтийгөөд, өцийгөөд хэрэг алга. Нэг пөөдийсөн саарал куртка өмсчихөж... Нэг их бархирмаар, орилмоор болж байна.
Орой гэртээ сэтгэл их хөндүүр ирлээ. Тэгээд өнөөх номуудаа нэг бүрчлэн үзэв. Ном бүрийнх нь хуудсанд ахын гараараа нямбайлан тэмдэглэсэн тэмдэглэлүүд байх аж. Нэг номын зах дээрх үг их содон. "Сайн сайханд итгэж яваа цагт хүн мөхөхгүй"... Ахын төвөгшөөсөн, надаас зовсон ч юм шиг хулмагнасан дүр төрх нь харагдана. Дөлгөөн сайхан харцтай хүнсэн, уг нь. Их өрөвч, зөөлөн хүнсэн. Ганц охинтойсон. Тэр нь хүнтэй суугаад гадагшаа гарсан байсан. Буурал үс нь хийссээр булан тойрсон нь харагдав.
Надад үг бичиж өгсөн номыг нь дэлгэв.
Тэнд ингэж бичсэн байх.
"Миний дүү тэсч үзээрэй. Энэ орчлон галзуу шүү"...
Б.Номинчимэд
Сэтгэгдэл0
Номинчимэд энэ Монголд оюунаараа хунлэг сэтгэлээрээ амьдардаг хумуус байдгийг харуулаад л байдаг юм Тэсээрэй Номинчимэд тэмцээрэй сэтгэж бодсон хэвээрээ л байгаарай
Soliotoi ardchilal hunii erh gesen holboo ugiig tseejileed tsunhiig ni bariad alhsan ni said. Nom unshij utgiig ni oilgoson ni gudamjind
БАЯРЛАЛ АА
TSagtaa sain saihan ajillaj amidarch yvsan seheetnuud odoo nasnii erheer utulsun ch orchin ue odoo tsagaa zuv uneleh hoich ireeduidee zovinoh setgel zurh ni dalai met uujim ym daa
Тхх үнэн хэллээ
Номинхүү үнэхээр сайхан бичжээ
Энэ орчлон галзуу шүү
Ene orchlon ev eryyl sav saruul Muu adgiin uls turcdoos l bolj ENE ORCHLON GALZUU xaragddag yum daa Dyy xyy. 1990 onoos l xoish buruu uls turiin gaigaar galzuu bolloo sh dee.
Yu ch gexew dee...
би одоо дөнгөж 30 гарч яваа залуу үе. та нар яагаад өөрсдийнхөө бий болгосон нийгэмдээ өөрсдөө амьдарч чадахаа больсон юм бэ? над мэт рүү л буруугаа битгий чихээрэй дээ
Don't worry young guy. We will take our loads to ourselves.
сэтгэлд нэг л уйтгартай. сайхан бичих хуу юм
Хүнээрээ үлдэж чадах нь ХҮНИЙ нийгэмд хэцүү болоо юу? Гадна төрх нь хүн хэдий ч дотроо шунал, хар хор, үл итгэл, үл ойшоолтоор шатсан МАНГАСнууд олшироо юу???
НОМИНЧИМЭДИЙН ӨГҮҮЛЭЛ, НИЙТЛЭЛИЙГ УНШИЖ ЭЧНЭЭ ТАНИЛ БОЛСОН ХЭДИЙ Ч НҮҮР УЧИРЧ ЯВААГҮЙ ЮМ ШИГ САНАГДАНА.УУЛЗАЖ ЯРИЛЦАЖ, УРАН ЗОХИОЛЫН ТУХАЙ АСУУХ ЮМ САН.
нутгийн нэгэн хүү нэршин гарч байгаад баяртайл байна.Эргэн тойронд чинь элдвийн хортой эрээн могой бий шүү.Шарилжин дунд цэцэг ургадаг даа.Урт бичих за яахав л зүйл,ухаантай богино бичих ч амт ааг нь мэдрэгдээд сайхан даа
Setek zurh uvduj baina
Сайн байцгаана уу? Би 50-иад оны нэгэн. Би улсын салбарт 40-н жил ажиллаж байна. Сайн муу олон зүйлийг үзсэн гэхүүдээ. Гэхдээ сайн нь давамгайлсан гэхэд болох юм. Ямар ч намын гишүүн байж үзсэнгүй. Цаашдаа ч нам бус байх боловуу. Бидний үеийн хэдэн улс төрлүү орсон юмнууд улс орныг минь ийм л болгоод хаячихлаа. Юу гэсэн үг вэ? Мань мэт нь ажлаа хийгээд урдахаа болгох гээд зүтгэж явах хооронд ийм жонхуу зуурах гэж байхуу? Бат-Үүл, Баяр, Да.Ганболд мэтийн бидний үеийнхэн энэ зүйлийг голлон гүйцэтгэлээ. Тэгээд бас хөгжиж байна гэж залуусын толгой эргүүлэхийг яана. Баабар гэж бөөн хөөний намаг байна. Үүнд би ч өөрөө буруутай. Монгол минь улам гундуу залуус нь замрбраагүй амиа бодох хандлагатай болж байна. Тэр долигнуур, зусарч дуракууд ахиж баяжиж байгааг нь яана гэхэв. Бид ер нь аль замаар яваад хэний заавраар ажиллаад байна вэ? Монголчууд минь сонор сэрэмжээ шалгаа ч. Амьдрал цаг хугацааны эрхээр явж байгаа хэдий ч бид буруу замаар явж байх шиг. Бидний дараа үеийнхэн Баярцогт..... мэтийг харлдаа. Монголыг хэнч бодохгүй мэт байна. Энэ сонгуульд бид учраа олохгүй орох бололтой. Сайн цагийн эхлэлийн түүчээг хэн хаанаас эхлэх вэ? Бид хурдтай өөрчлөгдөж байгаа дэлхийд алмайран хоцорч засах хугацааг улам уртасгаж э/з-ч Дашзэвэгийн хэлдэгээр газар нутгаа өрөнд өгвөл оройтсон байх болно. МАНАН улам өтгөрвөл хөлөг онгоц хад мөргөх магадлал улам их болно. Их шуурга нижэгнэн хөдөлтүгэй.
Бүх юм оройтсон одоо хурдан хоотохыг нь унших хэрэгтэй угаасаа монгол Бээжин Москва хоёрт аваачиж тушаадаг .Нэг ө олигтой хүн байгаагүй хоошид ч бий болохгүй.Ул шагайсан арчаагүй ийм ард түмэн тамаа эдлэх ёстой.