sonin.mn
 
ТОКИО. /NHK/. Эрчим хүчний нийлүүлэлтийг тогтвортой байлгахын тулд олборлох салбарт хийж буй хөрөнгө оруулалтыг хадгалах хэрэгтэй гэж 7-гийн бүлгийн Эрчим хүчний сайд нар тохиролцов.
 
 
"Их-7"-гийн орнуудын сайд нарын хэлэлцээ ням гарагт Японы баруун өмнөд нутгийн Китакюшү хотод болжээ. Уг хэлэлцээ энэ сарын 26, 27-нд Японы Исэ-Шима бүсэд болох 7-гийн бүлгийн Дээд хэмжээний уулзалтын хүрээнд болж буй салбар хуралдаан юм.
 
Хэлэлцээг даргалсан Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Моту Хаяши хэлэхдээ "түүхий нефтийн ханш унасан нь дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа талаар бид хэлэлцэнэ гэж мэдэгдээд, сайд нар нөхцөл байдлыг тусган дүгнэсний үндсэн дээр авах арга хэмжээ, үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулна гэдгийг дурдлаа.
 
Ням гарагт болсон хэлэлцээний үеэр түүхий нефть болон байгалийн хийн ханш унаж байгаагаас үүдэн олборлолтын салбарт шинээр хэрэгжих төслүүдэд оруулах хөрөнгө оруулалт магадгүй гэдэгт санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна. Ирээдүйд эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэх нь гарцаагүй тул үүнд бэлэн байж, олборлолтын салбар дахь хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэн хийх нь чухал гэдэгт сайд нар санал нэгтэй байлаа.
 
Тэд өнөөдөр болох хэлэлцээний үеэр эрчим хүчний нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор шингэрүүлсэн хийг арилжаалж буй олон улсын өнөөгийн практик тогтолцоог дахин нарийвчлан хэлэлцэхээр төлөвлөжээ.
 
Д.Нямтулга

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг