sonin.mn
 
БАГДАД. /news.sky/. Иракийн Ерөнхий сайд Хайдер аль Абади парламентын байр руу дайран орсон жагсагчдыг баривчлах тушаал гаргажээ.
 
Лалын шиит урсгалын номлогч Муктада аль-Садрыг дэмжигч хэдэн зуун иргэд Иракийн Засгийн газрын авлигатай тэмцэж буй алхмууд үр дүнд  хүрэхгүй байгааг эсэргүүцэж, Багдад хотын чанд хатуу хамгаалалттай  “Ногоон бүс” рүү дайран орсон байна. Жагсагчид парламентын гишүүд рүү  халдаж, мотоциклтэй хүмүүс рүү элдэв зүйл шидэж байсан учир АНУ-ын Элчин сайдын яамны байрны ойролцоо байсан цагдаа нар тэдэн рүү нулимс асгаруулагч хий цацжээ.
 
Улс төрчид болон аюулаас хамгаалах хүчнийхэн рүү халдаж, улсын өмч хөрөнгийг сүйтгэсэн этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх ёстой гэж Ерөнхий сайд мэдэгджээ. Гэвч цагдаа нар өдийг хүртэл “Ногоон бүс”-д байгаа жагсагчдын эсрэг арга хэмжээ авахгүй байгаа нь Муктада аль-Садрыг дэмжигчид хүчтэй эсэргүүцэл үзүүлснээр ноцтой үр дагаварт хүрч болзошгүй гэдгээс болгоомжилж байж магадгүй юм.
 
Д.Нямтулга

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг