sonin.mn

МИАТ ТӨХК нь ОХУ-ын агаарын тээврийн компаниудтай техник үйлчилгээний ажил гүйцэтгэх анхны гэрээнүүдийг байгуулан хамтын ажиллагааг амжилттай эхлүүлэв.

Өөрөөр хэлбэл, МИАТ компани тус гэрээний хүрээнд “UT Air Aviation” компанийн В767-200 агаарын хөлөг болон “Alrosa Air” компанийн В737-800 агаарын хөлгүүдэд хүнд хэлбэрийн техник үйлчилгээний ажлыг нэгэн зэрэг гүйцэтгэж эхэлсэн байна.

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар 2013 оноос эхлэн ОХУ-ын зах зээлд гарах зорилт тавин ажилласан. Энэхүү зорилтын хүрээнд агаарын тээврийн компаниудын техник үйлчилгээний зах зээлийн судалгаа хийх, харилцаа холбоо тогтоох, ОХУ-д зохион байгуулдаг “MRO RUSSIA&CIS” олон улсын үзэсгэлэнд 2014 оноос хойш жил бүр оролцох зэргээр ажиллаж ирсэн урт хугацааны хүчин чармайлт өнөөдөр ийн биелэлээ олжээ.