sonin.mn

Насан туршийн боловсролын үндэсний төв, Монголын Чөлөөт Холбоо хамтран Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвд ахмадуудад компьютерийн анхан, дунд шатны сургалтуудыг үе шаттай зохион байгуулж өнөөдөр төгсөлтийн баяраа хийлээ.

Үйл ажиллагааны нээлтэнд Албан-бус Насан туршийн боловсролын төвийн захирал Ж.Оюунцэцэг, Монголын Ахмадын Чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан болон бусад багш нар оролцлоо.

Сургалтанд Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн болон Төв аймгийн ахмадууд хамрагдсан бөгөөд нийт 25 ахмад төгссөн байна.

Ахмадууд тус сургалтаар компьютерийн үндэс, Microsoft office word программ ашиглан бичиг баримт хэрхэн боловсруулах, зураг оруулах, хүснэгтэн мэдээлэл боловсруулах, график байгуулах, 10 хуруугаар бичих, флашинд файл, зураг хуулах, Facebook хаягаар гадаадад байгаа хүүхэд, хамаатан садантайгаа холбогдох, интернэтээс хэрэгтэй мэдээллээ олж авах, багшийн өгсөн даалгаврыг цахимаар авах зэрэг олон зүйлийг сурсан аж.