sonin.mn

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо нь гэр хороолол болон орон сууц хосолмол бөгөөд сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын олон ажлуудыг амжилттай гүйцэтгэсэн байна.

Бид энэ удаа тус хорооны Засаг дарга, ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч А.Бумчумаатай өнгөрсөн жил хийсэн бүтээн байгуулалт, энэ онд хийгдэх ажил болон цаг үеийн асуудлаар ярилцсанаа хүргэж байна.

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны хувьд 2015 он бүтээн байгуулалтын ажил хэр арвин жил байв?

2015 онд бүтээн байгуулалтын ажлыг нилээн эрчимтэй хийсэн.  Тухайлбал 2 цэцэрлэг, 1 бага сургууль ашиглалтанд орлоо.

Сургууль, цэцэрлэгийн цогцолбор

230-р цэцэрлэг

Морингийн даваа, Нисэх, АТБ- ийн гэр хороолол бүрэн гэрэлтүүлэгтэй болсон.

Өнгөрсөн онд хийгдэхээр төлөвлөж байсан томоохон ажиллууд  энэ жил хийгдэнэ. Үүний нэг нь Нисэх орон сууцны хорооллын 34, 35 дугаар байрны дахин төлөвлөлтийн ажил байна. Энэ ажил сонгон шалгаруулалтын шатандаа явж байна.

Мөн манай хороо  “Бидний тоглоомын талбай” төслийг 3 жилийн хугацаатай хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд 60/1, 60/2-р байрны хүүхдийн тоглоомын талбайг ХУД-ийн хөрөнгө оруулалтаар бүрэн хийгдэж дууссан.

Энэ төслийг 5-15 насны хүүхдүүдийн санал асуулга буюу хэлэлцүүлгийг зохион байгуулж анх эхлүүлж байсан. Бидний тоглоомын талбайг өөрчилж, шинэчилж өгөөч гэсэн хүүхдүүдийн саналын дагуу дүүрэг, нийслэлрүү, ААН, байгууллагуудад санал, хүсэлт явуулж байсан. 2 хүүхдийн тоглоомын талбайг шинээр байгуулаад байна.

Тоглоомын талбайгаа насны ангилалаар болон хосолмол байдлаар байгуулсан. Бид 3 жилийн хугацаанд 5 хүүхдийн тоглоомын талбай байгуулах зорилт тавьсан, үүнийхээ дагуу амжилттай ажиллаж байна.

Энэ онд онцлох ямар ажлуудыг нэмэж хийх вэ? Иргэдийн дунд санал асуулга дээр үндэслэн ажлуудаа хийдэг гэж сонссон?

Улсын хэмжээнд хийгдэж байгаа бүтээн байгуулалтад иргэдийн оролцоо маш чухал. Нийслэл, дүүрэг нь иргэдээсээ асуудаг болсон, иргэдтэйгээ хэлэлцэж ажлыг хийдэг болоод 4 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Анх 2012 онд Засаг дарга болж иргэдтэйгээ уулзаж байсанаа мартдаггүй юм. 22 жил энэ хорооны иргэд цэцэрлэг, сургууль, гэрэлтүүлэг, хоггүй орчинг хүссэн, зөхөрчихсөн, итгэлээ алдчихсан, энэ хүүхэнчдээ юу л хийж чадахын гэсэн үгтэй, бассан, дайрсан давшилсан, их л ширүүн хүлээн авч байсан даа.  Хан-Уул дүүрэг хороодын иргэдээсээ санал авч  бүтээн байгуулалтын ажлыг энэ 4 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн. Иргэдийн сэтгэлд нийцсэн маш олон ажлууд  ХУД-т хийгдсэн. Жишээ нь: Манай хороонд иргэдийн саналыг нэгтгэхэд 69 ажлыг хийх санал ирж байсанаас 3 жилийн хугацаанд 53 ажил нь бүрэн гүйцэт хийгдсэн байна.  Үлдсэн ажлуудын ихэнхи нь одоо хийгдээд явж байна.  

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хийхийг иргэд хүлээж байсан. Өнгөрсөн жил маш их судалгаа хийсэн, туршлага судалсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил манай дүүргийн 4, 8, 9 дүгээр хороондод амжилттай хэрэгжиж байна.

Манай хорооны хувьд газар шинэчлэн зохион байгуулалт, дахин төлөвлөлтийн ажил Морингийн даваа, Нисэхийн гэр хороололд хэрэгжих ажил эхний шатандаа явж байна. Гэр хорооллын 6 хэсэгт дахин төлөвлөлтийн хэлэлцүүлэгийг зохион байгуулан, 24 иргэдийн бүлэг үүсгэн байгууллагдаж, иргэд хүсэлтээ илэрхийлж эхний судалгаа авагдаж байна.

  

Иргэд маш их сайшаалтай хүлээж авсан.  Энэ ажил их хугацаа шаардагдах ажил болохоор Морингийн даваа болон Нисэхэд гэр хороололд зэрэг эхлүүлэн ажиллаж байна. 

Хан-Уул дүүргийн хороодод дахин төлөвлөлтийг амжилттай хэрэгжүүлсэн, сайн туршлагатай хороо байгаа юу?

Манай дүүргийн 9 дүгээр хороо байна. Иргэд нь өөрсдийн газраараа хувь нийлүүлэн компани байгуулаад дахин төлөвлөлтийн газар шорооны ажлаа эхлүүлэх гэж байна. Энэ л нөгөө иргэдийн оролцоо идэвх шүү дээ. Иргэд маань нэгдэж нийлээд ямар ч ажлыг хийх чадвартай. Нийслэл, дүүрэг, хороо нь иргэдийн санаачлагыг шат шатандаа дэмжиж сайн ажиллаж байна.

Саяхан танай хороонд шинэ цэцэрлэг, сургуулийн цогцолбор нээлтээ хийсэн. Цэцэрлэгт, сургуульд хамрагдалт хэдэн хувьтай байна вэ?

Манай Морингийн хэсэгт 135 дугаар бага сургууль, 219 дүгээр цэцэрлэг өнгөрсөн 3 дугаар сараас хүүхэд багачуудаа хүлээн авч эхэлсэн. 135 дугаар бага сургуулийн хувьд 6 бүлэгтэй 115 сурагчидтай, 24 багш, ажилчид ажиллаж байгаа бол 219 дүгээр цэцэрлэг 120 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд өнөөдрийн байдлаар 26 багш, ажилтантай таван бүлэг 112 хүүхэд сурч хүмүүжиж байна. Өмнө нь гэр цэцэрлэгт 30 хүүхэд хамрагдаж байсан. Бага ангийн хүүхдүүд 3 орчим км явж Буянт-Ухаа цогцолбор сургуульд суралцдаг байсан. Харин одоо хүүхдүүд гэрийнхээ хажууд сургууль, цэцэрлэгтэй болсон.

Манай хорооны цэцэрлэгийн насны хүүхдүүдийн  89 хувь нь цэцэрлэгт хамрагдсан. Хуучин ашиглалтын шаардлага хангахгүй барилгатай 49 дүгээр цэцэрлэгээ дахин төлөвлөлтөнд оруулж, комбинат цэцэрлэг болгох ажлыг хийхээр зорин ажиллаж байна. Ингээд манай хорооны бүх хүүхэд 100 хувь цэцэрлэгт хамрагдана.

“Явуулын нэг цэгийн үйлчилгээ” арга хэмжээ хороодод зохиогдсон. Танай иргэд энэ арга хэмжээнд хэр идэвхтэй оролцсон бэ?

Явуулын нэг цэгийн үйлчилгээний хувьд энэ жилээс хавар, намар буюу жилд 2 удаа зохион байгуулагддаг болж байгаа. Энэ арга хэмжээг иргэд хүлээдэг болсон, маш сэтгэл хангалуун байдаг. Энэ үеэр хороон дээр үзүүлдэггүй 50 гаруй үйлчилгээг иргэд нэг дороос авдаг. Ийм учраас маш идэвхтэй оролцдог.