Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуульд заасны дагуу энэ сарын 2-12-ны өдрийг хүртэл аймаг, сум дундын прокурорын газарт иж бүрэн шалгалт хийж эхэлсэн байна.
Энэ шалгалтаар орон нутагт ажиллаж буй прокуроруудын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг УЕПГ-ын баталсан удирдамжийн дагуу мэргэжлийн зөвлөл шалгаж дүгнэх юм. Прокурорын мэргэжлийн түвшинг шалгаж тогтооход уг ажлыг чиглүүлж байгаа аж. Шалгалтыг зохион байгуулах Ажлын хэсэг тухайн прокурор бүрийн сүүлийн 3 жилд хийсэн ажлын тоо, чанарын үзүүлэлтийг эхлээд шалгана. Түүний дараа тусгай шалгалт авч, эрүүгийн хэргийн зүйлчлэлийн талаар бодлого бодуулна. Эцэст нь ажлын чанарын үзүүлэлт, бусад асуудлаар ярилцлага хийх аж.
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
Тэгсэн нь дээр дээ, наадуул чинь ойрны шалгалт шүүлэгт ороогүй онгоноороо байгаа баагийнууд шүү, бидныг шалгадаг хэн юм гээд зогсож мэдэх улс шүү, жинхэнэ шалгаж чадвал ч нилээд нь нисэх л байх.Дүйвээн дунд яваад байдаг улс даа