sonin.mn

Зэвсэгт хүчний нөхөн хангалт, захиалга, тухайн жилд цэргийн жинхэнэ албанд татах иргэдийн тоо, татлага явуулах ээлж, хугацааг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу  өнөөдрөөс энэ сарын 15-ны хооронд орон даяар 2016 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага болж байна.

Цэрэг татлага эхлэхтэй зэрэгцэн хууль ёсны албаа хааж дууссан хуучин цэргүүд халагдана. Цэрэг татлагыг нийслэл, орон нутаг бүрт өөр хуваариар зохион байгуулах юм. Нийслэлд цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг тавдугаар сарын 6-8-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Цэрэг татлагын зарлан дуудах хуудас авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дурдсан цэрэг татлагын байранд очих ёстой.

Дүүргүүдийн цэрэг татлагын байр:

Баянгол дүүрэг - “Оюуны ундраа” /96 дугаар дунд сургууль/ цогцолбор
Баянзүрх дүүрэг – 53 дугаар дунд сургууль
Сүхбаатар дүүрэг – 31 дүгээр дунд сургууль
Сонгинохайрхан дүүрэг - “Ирээдүй” / 83 дугаар дунд сургууль/ цогцолбор
Хан-Уул дүүрэг – 34 дүгээр дунд сургууль
Чингэлтэй дүүрэг – 24 дүгээр дунд сургуульд тус бүр зохион байгуулж байна.

Ж.Батсайхан

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг