sonin.mn

МОСКВА. /Sputnik/. БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын их хурал болох үеэр тус улс цөмийн тав дахь туршилтаа хийж болзошгүйг байна гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Мүн Сан-гюн мэдэгдэв.

Сүүлийн 36 жилийн хугацаанд анх удаагаа болох гэж буй Хөдөлмөрийн намын их хурал энэ долоо хоногийн баасан гарагт болох билээ.

Мүн Сан-гюний мэдэгдсэнээр, Умард Солонгосын Засгийн газар цөмийн туршилт хийх бэлтгэлээ бүрэн базаасан байна.

Умард Солонгос өнгөрсөн нэгдүгээр сард устөрөгчийн бөмбөгийн туршилт хийж, дараа нь хиймэл дагуул хөөргөснөөр НҮБ-ын Аюулгүйн  Зөвлөлийн тогтоолуудыг зөрчиж, олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс шүүмжлэлд өртсөн билээ. 

Д.Нямтулга

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг