sonin.mn
 
 
ПХЕНЬЯН. /Independent/. БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын их хурал болох гэж байгаатай холбогдуулан Пхеньян хотод хорио тогтоож, хурим найр хийх болон оршуулгын ёслол үйлдэхийг хориглолоо.
 
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун-ы тэргүүлсэн Хөдөлмөрийн намын их хурал 36 жилд анх удаагаа энэ баасан гарагт болох гэж байна.
Хурим, оршуулгаас гадна Пхеньян руу орох, хотоос гарах хөдөлгөөнийг хориглож, байшин барилгад хийх хяналт шалгалты улам өргөжүүлсэн байна гэж Умард Солонгост эх сурвалжтай “Daily NK” сонинд мэдээлжээ.
 
Эдгээр түр арга хэмжээнүүд нь их хурлын үеэр ямар нэгэн эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх зорилготой юм байна хэмээн Өмнөд Солонгосын Эх орноо нэгтгэх яамны хэвлэлийн төлөөлөгч Чон Жүн-хи мэдэгдэв.
 
Тус намын их хурал хамгийн сүүлд 1980 онд болсон бөгөөд энэ үеэр Ким Жөн Уны эцэг Ким Жөн Ирийг Умард Солонгосыг үндэслэн байгуулагч Ким Ир Сений залгамжлагчаар сонгосон байна.
 
Д.Нямтулга

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг