sonin.mn
 
НҮБ. /TASS/. Умард Солонгосын пуужингийн туршилт амжилтгүй болсонтой холбогдуулан тус улсын эргэн тойрон дахь цэргийн идэвхжилийг бууруулахыг бусад улс орнуудад хандан уриалах санал дэвшүүлсэн гэж ОХУ-аас НҮБ-д суугаа төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдэв.
 
 
“Илэн далангүй байх нь чухал гэж бид үзэж байна. Солонгосын хойг дахь цэргийн идэвхжилийг бууруулахыг улс орнуудаас хүсэх нь нэн чухал асуудал" гэдгийг В.Чуркин дурдаад "харин АНУ-ын Байнгын төлөөлөгчийн газар уг саналыг тус улс болон Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилтыг эсэргүүцэж байгаагийн илрэл гэж ойлгосоор байна" хэмээн мэдэгдлээ.
 
НҮБ-ын 4 дүгээр сарын 28-наас хойш Умард Солонгосын пуужингийн туршилт амжилтгүй болсонтой холбогдуулан хийх мэдэгдлийг авч хэлэлцсээр байна.
 
Д.Нямтулга

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг