sonin.mn
 
 
ИСТАНБУЛ. /Anadolu/. Турк улсын агаарын тээврийн хамгийн том компани болох "Turkish Airlines" энэ онд  26 ширхэг шинэ "Боинг" онгоц хүлээн авах гэж байна.
 
Тус компани 6 ширхэг 777-300ER болон 20 ширхэг шинэ загварын 737-800 онгоцуудыг хүлээн авч байгаа нь Туркийн хувьд дээд амжилт болохоор үйл явдал юм.
"Turkish Airlines" 310 гаруй онгоцтой бөгөөд энэ тоо өссөөр байгаа нь томоохон хөрөнгө оруулалтууд хийсэнтэй холбоотой гэж тус компанийн Хөрөнгө оруулалт, технологийн газрын дарга Ахмет Болат ярьж байна.
 
Тэрбээр "манай компанийн холын болон ойрын зайн тээвэрлэлтэд чухал үүрэг гүйцэтгэх "Боинг"-ийн 26 онгоцыг хүлээн авч буй нь тус компани тасралтгүй өсөн хөгжихөд чухал хүчин зүйл болно" хэмээн мэдэгдлээ. 
 
2014 оны сүүлийн улирлын байдлаар "Turkish Airlines"-ын нисэх чиглэлийн тоо 264-аас 284 болж өссөн бөгөөд дотоодын 49 чиглэл, гадаадын 113 орон руу 235 чиглэлд нислэг үйлдэж байв.
 
Өнгөрсөн онд 61.2 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх жилийнхтэй харьцуулахад тус компанийн хүчин чадал 13.6 хувиар өссөн үзүүлэлт боллоо.
 
Х.Сарнай

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг