sonin.mn

Стандартчиллын үндэсний зөвлөлийн ээлжит  хуралдаанаар 9 салбарын Техникийн хороодоос дэмжигдсэн  61  стандартын  төслийг  хэлэлцэж, 60 төслийг Үндэсний стандартаар  баталжээ.

Үүнээс Мэдээлэл, харилцаа холбооны 5, Авто тээврийн 21, Газар тариалангийн 1, Хөдөө аж ахуйн 2, Автозамын 17, Газрын тосны 1, Барилгын 7, Чанарын менежментийн тогтолцооны 3, Хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй байдлын 3 стандартыг тус тус баталжээ. Мөн телевизийн өргөн нэвтүүлдэгт насны ангилал тогтоох, тэмдэг тэмдэглэгээг ашиглах шаардлага, авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх, автозамын төлбөр хураах үйл ажиллагааг сайжруулах болон автотээврийн салбарын ажилчдын ажил мэргэжлийн стандартыг баталлаа. Барилгын салбарын эрдэмтэн мэргэжилтнүүдийн олон жилийн хөдөлмөр зүтгэлээр  автоклавын бус сийрмэг бетон, ус болон уур тусгаарлалын шинэ бүтээгдэхүүний стандартууд  шинээр гарлаа.

Түүнчлэн Эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлийн тоосны хэмжээг тогтоосон болон химийн хорт болон аюултай бодисын хаяг шошго, анхааруулах стандартад өөрчлөлт оруулж, Гамшгийн холбогдолтой нэр томъёоны стандартыг  Олон улсын жишигт нийцүүлэн дахин хянаж батлав.