sonin.mn

УДБЭТ-ын уран бүтээлчид П.И.Чайковскийн “Нойрссон гүнж” балетыг ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 07,08-нд тоглоно.

Гурван бүлэг, гурван үзэгдэлт эл балет нь 120 гаруй жилийн түүхтэй. Балетын цомнолыг И.Всеволожский, М.Петипа нар Шарль Перрогийн үлгэрээс сэдэвлэн бичжээ. Хөгжмийн зохиолчид үлгэрийн, ид шидийн хэв маягтай сэдэв ихэд таалагдсан учир сэтгэл дүүрэн баяр хөөртэйгөөр, хичээнгүйлэн бичсэнээ тэмдэглэн үлдээсэн байдаг. М.Петипагийн анхны хореографыг Т.Л.Соболева шинэчлэн дэглэснээр манай тайзнаа анх 1990 онд тоглож байжээ.

Тасалбарыг УДБЭТ-ын касс болон www.ticket.mn-р худалдаалж байна.

Ж.Болор

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг