sonin.mn

ТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Италийн Флоренц хотод айлчилж байна. Энэ нь түүний Европт хийж буй эхний айлчлал юм.

Тэрбээр Франц, Бельги, ХБНГУ, Их Британи, ОХУ-д албан ёсны айлчлал хийснийхээ дараа бямба гарагт эх орондоо буцаж ирнэ.

Тэрбээр Европын удирдагчидтай уулзан дэлхийн эдийн засаг, терроризм болон Европт тулгамдаад буй дүрвэгсдийн асуудлыг хэлэлцэхээс гадна энэ сарын сүүлчээр Японы Мие мужид болох “Их-7”-гийн Дээд хэмжээний уулзалтад бэлтгэж байгаа юм.

Италийн Ерөнхий сайд Маттео Рензитэй уулзах үеэрээ Абэ БНХАУ-ын зүгээс далай тэнгис дэх үйл ажиллагаагаа өргөжүүлэн статус квог хүчээр өөрчлөх оролдлого хийж буйд санаа зовниж байгаагаа илэрхийлж, санал бодлоо солилцох хүсэлтэй байна.

Тэрбээр Италийн талтай далайн хууль эрхзүйг сахин биелүүлэх болон улс төр, аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх асуудлыг хэлэлцэх бодолтой байгаа аж.

Х.Сарнай

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг