sonin.mn

УИХ-ын гурван байнгын хорооны хуралдаан өнөөдөр үдээс хойш Төрийн ордонд болно.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д эхэлж, Эрүүл мэнд, спортын сайдыг томилох тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг авч хэлэлцэх юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим” хуралдах бөгөөд Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийн хэлэлцүүлгийг хийнэ.

Мөн Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааны дараа “Их эзэн Чингис хаан танхим”-д хуралдаж, "Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-д тусгагдсан зорилт, арга хэмжээний 2015 оны хэрэгжилтийн тайлантай танилцах юм.

Б.Туул

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг