sonin.mn
УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 9 цагт эхэлнэ.
Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлт буюу Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай үргэлжлүүлэн хэлэлцэх юм.
Өөрөөр хэлбэл цэцийн дунд суудлын хуралдаанаас намын жагсаалт нь Үндсэн хууль болон бусад холбогдох хуулийг зарим заалтыг зөрчсөн хэмээн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийг УИХ-ын түвшинд хэлэлцэх үед МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг ажлын 5 хоногийн завсарлага аваад буй. Завсарлага өнөөдөр дуусч байгаа тул чуулганы хуралдааныг хуралдуулахаар ийн шинэ тов зарлажээ.
Чуулганаар зөвхөн энэ асуудлыг хэлэлцэх бөгөөд үүний дараа байнгын хороод хуралдана.
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг