sonin.mn

Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөн­хийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр горилж байгаа тэрбумтан Дональд Трамп Индианад болсон цуглаан дээр Хятадын худалдааны бодлогыг хатуу шүүмжилжээ. 

Түүний хэлж буйгаар, хятадууд дэлхийн түүхэнд хамгийн том хулгай хийж байгаа аж. “Хятад улс манай орныг дахиад хүчир­хийлэхийг бид зөв­шөөрч болохгүй” хэмээн Трамп мэдэгджээ. Тэрээр Бээжингийн эрх баригчид бараа, бү­тээг­дэхүүнийхээ үнийг хямд байлгаж, дэлхийн зах зээлийг та­тахын тулд юаний ханшаа доогуур барьж бай­гааг шүүмжилсэн юм. Хятадын бодлого Америкийн бизнесийг сүй­рүүлж, ажлын байрыг устгаж байна хэмээн Трамп үзэж байна. Тэрбумтан нэр дэвшигч Бээжинг энэ бодлогоос нь татгалзуулж дөнгөнө хэмээн амлажээ. Ерөнхийлөгч болвол илүү сайн болзолтойгоор Хятадтай тохиролцоонд хүрнэ гэж амлав.

Он гарсаар Хятадын Ардын банк юаний ханшийг байнга бууруулсаар иржээ. Зарим шинжээч үүнийг валютын ханшийг өөртөө ашигтайгаар эргүүлэх ээлжит оролдого хэмээн буруутгаж байгаа бол, нөгөө хэсэг нь дотоодын эдийн засгийн хямралын улмаас юанийн ханшийг унагаж байна хэмээн үзжээ.

Н.Мөнхжин

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин