sonin.mn

НЕЙПЬИДО./NHK/. Мьянмарын цэргийн дээд командлагч, генерал Мин Аун Хлаинг иргэний шинэ Засгийн газрын ардчиллыг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг дэмжинэ гэдгээ илэрхийлэв.

Тэрбээр өчигдөр Нейпьидо хотноо Японы Гадаад хэргийн сайд Фумио Кишидатай уулзжээ.

Мьянмарын Зэвсэгт хүчин ардчилах үйл явцыг эхлүүлээд байгаа гэж тэрбээр мэдэгдсэн байна. "Мьянмарын цэргийнхэн эл үйл явцыг бэхжүүлж, урагшлуулах хүсэлтэй байгаа бөгөөд шинэчлэл ийн үйл хэрэг энхийн замаар хэрэгжиж байгаа боловч энэ бүхэн хараахан дуусаагүй байна" гэж генерал онцлон тэмдэглэлээ.

Хариуд нь Кишида хэлэхдээ "өнгөрсөн 11 дүгээр сард болсон бүх нийтийн сонгуулийн дараа засгийн эрхийг шилжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй" Мьянмарын цэргийн командлагчид талархал илэрхийлжээ.

Мьянмарын төрийн эрх иргэний засгийн газарт шилжсэн хэдий ч тус улсын цэргийнхний улс төрийн эрх мэдэл хүчтэй хэвээр байгаа билээ. Тус улсын парламентын суудлын дөрөвний нэг ийг цэргийнхэн эзэлж байна.

Ардчиллыг хөгжүүлэх цаашдын үйл ажиллагаа нь үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг цэргийнхэн зөвшөөрөх эсэхээс хамаарна.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг