sonin.mn
Энэ   жилийн   Дэлхийн   хэвлэлийн   эрх   чөлөөний   өдрөөр   хоёр   сайхан санаачилга,   ажил   хэрэг   сэтгүүлчдийг   угтсан.   Үүний   нэг   нь   МУБИС-иассэтгүүлзүйн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын дунд тодорхой сэдэв,санаа дэвшүүлж, шийдэл, арга замыг эрэлхийлэх уулзалт байв.
 
Харин   нөгөө   нь   Орхон   аймгийн   төв   Эрдэнэт  хотод  “Нийгэмд   тустай   сайнмэдээ түгээх аян”-ы орон нутаг дахь нээлт байсан юм. Нээлтэнд уг аяныгсанаачлагч   “Эрдэнэт   үйлдвэр”   ХХК-ний   Ерөнхий   захирлын   орлогчД.Даваасамбуу, С.Сувдаа, Тамгын хэлтсийн дарга Н.Баттулга болон МСНЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн Ж.Жаргалсайхан нар оролцож орон нутгийнхэвлэл   мэдээллийн   байгууллагууд,   сэтгүүлчдийн   төлөөлөлтэй   уулзажярилцав.
 
Уулзалтын   үеэр   сэтгүүлчид   Монголын   шилдэг   татвар   төлөгч   “Эрдэнэтүйлдвэр” ХХК-иас сэтгүүлчдэд тустай, нийгэмд хэрэгтэй аяныг энэ жилийнтурш   зохион   байгуулахаар   санаачилсанд   талархаж   буйгаа   илэрхийлжбайсан юм. Эдгээрийн заримаас дурдвал, “Хотын шуудан” сонины сэтгүүлчН.Мөнхтөр “Энэ өдөр би нэг түүхийг дурсмаар байна. Манай аймгийн засагдарга Зоригт гэж их сайхан хүн байсан. Тэр хүн одоогоос хоёр жилийн өмнөминий бичсэн нэг мэдээг хараад “Энэ их сайн мэдээ байна.
 
Ийм сайн мэдээгхүн өдөр бүр авч байгаасай. Хэрэв ийм сайн мэдээг өглөө бүр унших юм болнастай миний хувьд ч гэсэн их энерги авах юм. Энэ тал дээр сэтгүүлч та нарнэг зүйл бодож хийвэл сайн байна” гэж тухайн үед хэлж байсныг энэ өдөрэргэн санах сайхан байна. Эгэлгүй мөртлөө энгийн ийм сайхан хүмүүсийнсанаа   яван   явсаар   биелдэг   юм   байна.   МСНЭ   “Эрдэнэт   үйлдвэр”-тэйхамтраад энэ аяныг эхлүүлж байгаа нь тэр хүний хүсэж мөрөөдөж байсанзүйл өнөөдөр  биелж  байгааг  харууллаа.  
 
Монгол улсын  хэмжээний хэвлэлмэдээллийн   байгууллага,   сэтгүүлчид   бүгд   хамрагдан   оролцож   байгаа   энэаянд   манай   Эрдэнэтийн   хэвлэл   мэдээллийнхэн   нэлээд   түлхүү,   идэвхтэй,илүү сайн оролцох байх гэж би бодож байна.Манай сэтгүүлч нөхөд бас нийгэмд тустай сайн мэдээний талаар ярилцлаа.Телевизийн тухайн өдрийн мэдээллийн амин сүнс нь мэдээллийн хөтөлбөр,мэдээ   байдаг.  Мэдээ   бичиж   байж,   мэдээ   бичиж   сурсныхаа   дараа   л   бидөөрсдийгөө   сэтгүүлч   гэж   хэлэх   хэмжээнд   хүрдэг.  Тэр   мэдээ   маань   сайн,сайхан, нийгэмд хэрэгтэй мэдээ байх учиртай. Өнөөгийн нийгмийн байдлыгхарахад бараан мэдээллийг хүмүүс хүлээж авах нь нэлээд байна. Ийм цагүед   сайн   мэдээ   яах   аргагүй   үгүйлэгдэж   байсан.   Энэ   үгүйлэгдэж   байсанзүйлийг   гаргаж   ирж,   нийгэмд   түгээхээр   8   сарын   хугацаатай   аян   эхэлжбайгааг   дэмжиж,   идэвхтэй   оролцохоо   илэхийлье.  
 
Зохион   байгуулж,санаачилсан хүмүүст баярлалаа” гэв. Мөн энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний   Нийгмийн   асуудал   эрхэлсэн   орлогч   захирал   С.Сувдаа   болон   Орхон аймгийн   ЗДТГ-ын   Нийгмийн   хөгжлийн   хэлтсийн   ажилтан   Б.Баттогтох   нарсэтгүүлчдэд   Дэлхийн   хэвлэлийн   эрх   чөлөөний   мэнд   хүргэж   үг   хэллээ   .
 
Б.Баттогтох “Нийгэмд сайн мэдээ түгээж ажиллахын тулд сэтгүүлч хүн өөрөөэрх   чөлөөтэй   байх   ёстой   гээд   Францын   зохиолч,   сэтгүүлч   Камюгийн“Өөрийнхөө ёс суртахууны харгислалаас ангижирсан хүнийг л эрх чөлөөтэйхүн гэнэ” гэсэн ишлэлээр жишээ авч, хэвлэлийн эрх чөлөө сэтгүүлч хүнд усагаар мэт хэрэгтэй байгааг онцлон ярилаа. Харин орлогч захирал С.Сувдааөөрөө   сэтгүүлч   мэргэжилтэйн   хувьд   сэтгүүлч   хүний   үүрэг   хариуцлагынталаас илүү харж ярьсан. Тэрээр “Монголчуудын нийгмийн сэтгэлзүйг сайнзүйлд чиглүүлж, төлөвшүүлэх үүрэг манай хэвлэл мэдээллийнхэнд бий. Энэүүргээ   гүйцэтгэхэд   нь   “Эрдэнэт   үйлдвэр”   санаачилга   гаргаж,   МСНЭ-тэйхамтран энэ аяныг эхлүүлье гэж шийдсэн. Монголчууд маань сайн сайханамьдрах хувьтай улс. 
 
Энэ сайхан амьдрал, сайн сайхан бүхэн рүү тэмүүлэхтэмүүллийг иргэн бүрт, хувь хүн бүрт бий болгох нь сэтгүүлчдийн нэг үүрэг.Нийгмийн сэтгэлзүй донсолгоотой байгаа энэ үед зөв мэдээ түгээх, эерэгээртөлөвшүүлэх   үүргээ   бид   биелүүлж   ажиллах   нь   чухал   байгааг   хэлье.   Энэсайн мэдээ түгээх аяныг хэрэгжүүлэхэд манай үйлдвэр тодорхой дэмжсэнбодлоготой   оролцож   бодитой   хувь   нэмэр   оруулна.   Монгол   улсын   сайнсайхан бүхэнд Эрдэнэт үйлдвэрийн оролцоо бий” гэлээ.
 
Б.Эрдэнэ