sonin.mn
 
Энэ сарын 5-нд нутгийн зүүн хагаст хур тунадас нойтон цас орж, салхи секундэд 18-20 метр хүрч цасан  болон шороон шуурга шуурна.
 
6-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 7-нд төвийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. 5-нд ихэнх нутгаар сэрүүхэн Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 6-11хэм хүйтэн, өдөртөө 0-5хэм, говийн бүсийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6хэм, өдөртөө 11-16хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8хэм хүйтэн, өдөртөө 6-11хэм дулаан байна. 6-наас нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарна хэмээн Ус цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.