sonin.mn
 
МОСКВА./newsbabr/. Монголд доод тал нь 1,5 тэрбум долларын зээлийг дахин олгох боломжийг ОХУ-ын Засгийн газар судалж байна.
 
Энэ мөнгө нь юуны түрүүнд Монголын аж үйлдвэрлэл болон эрчим хүчний салбарыг төрөлжүүлэхэд нэн шаардлагатай юм.
 
Зээл олгоход тавигдах нөхцлүүдийн нэг бол Монголын “Шүрэн”-гийн УЦС-ын барилгын ажлыг зогсоох явдал бөгөөд энэ асуудлыг хэлэлцэж байна. УЦС-ын барилгын ажил нь Байгал нуурын усыг их хэмжээгээр татрахад хүргэнэ гэж Оросын тал үзэж байгаа юм.
 
Харин Монголын тал хэдийгээр дулааны цахилгаан станцаар цахилгаан эрчим хүчнийхээ хэрэглээг бүрэн хангадаг боловч дээрх УЦС-ыг барихын тулд Хятадаас хөрөнгө оруулалт хайж байна.
 
“Шүрэн”-гийн УЦС-ын барилгын ажлыг Монголын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг лоббидож байгаа юм. Олон улсын зарим шинжээч үүнийг үр ашиггүй төсөлд хөрөнгө мөнгө татах оролдлого гэж дүгнэж байна. Учир нь, Сэлэнгэ мөрөнд цутгадаг голууд ус багатай бөгөөд уг мөрөн дээр барьсан УЦС бүрэн хүчин чадлаар ажиллана гэдэг нь тун эргэлзээтэй.Тухайлбал, одоо ажиллаж буй 10 орчим мегаваттын хүчин чадалтай Завхан голын Тайширын УЦС нь 1998 онд барьж эхэлсэн цагаасаа хойш төслийн хүчин чадалдаа хүрч ажиллаж байгаагүй билээ.
 
Монгол Улс 2016 оны гуравдугаар сарын 2-нд Зөвлөлтийн үеийн үлдэгдэл өр болох 3 832 515 долларыг Орост шилжүүлсэн юм. Үүнээс өмнө нэгдүгээр сарын 27-нд Монголын 174 сая долларын зээлийн өрийг ОХУ цайруулсан билээ.
 
Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг