sonin.mn

Хөдөлмөрийн Үндэсний намын гишүүн С.Боргил, Т.Доржханд, Б.Найдлаа, Д.Гантулга нарыг тус намын дарга Т.Ганболдын тушаалаар намын гишүүнчлэлээс хасжээ.

Чөлөөлөх болсон шалтгаан нь дээрх хүмүүс намынхаа дүрэм журмыг ноцтойгоор зөрчиж, ХҮН-ын Их хурал, Төв хорооноос албан ёсоор сонгогдсон С.Ганбаатар болон Т.Ганболд нарыг УДШ-д бүртгүүлэх үйл явдлыг санаатайгаар удаа дараа хорлон саатуулсан, намын хуучин тамга, санхүүгийн баримтуудыг хулгайлан авч хууль бусаар ашигласан, УИХ-ын сонгуульд намын гишүүдээ бие даан оролцохыг уриалж, өөрсдөө бие даан нэр дэвшигчээр бүртгүүлсэн зэрэг үйлдлүүд нь намын гишүүний ёс зүй, “За андгай”-г зөрчсөн хэмээн үзэж  Хөдөлмөрийн Үндэсний намын гишүүнчлэлээс хассан байна.