sonin.mn
"Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам" өнгөрсөн сарын 18-нд ээлжит бус их хурлаа хийсэн ба Улсын дээд шүүх Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын даргаар Гантөмөрийн Уянгыг сонгосныг болон намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгээд буй. Өнөөдөр тус нам Монголын Ногоон намтай эвсэл болж УИХ болон аймаг нийслэлийн сонгуульд оролцох батламжаа гардаж авснаас үзэхэд тус эвсэл улс төрийн нөлөө бүхий хүчин болоод байна.
 
УИХ-ын гишүүн Л.Цог хэдхэн хоногийн өмнө МАХН-аас албан ёсоор гарсан ба "Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам"-д улстөрийн бодлогын зөвлөхөөр ажиллах гэнэ.
 
Б.Туул
 
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг