sonin.mn
 
Хуралдаанаар Банкны тухай хуульболонҮнэт цаасны зах зээлийн тухай хуулиар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд хуульд зааснаас бусад “холбогдох этгээд”-ийг тодорхойлох эрх олгосон нь Улсын Их Хурлын хууль тогтоох онцгой бүрэн эрхэд халдсан эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.
 
Уг хуралдаанаар Банкны тухай хуулийн 3 дугаарзүйлийн 3.1.2.ж дэх заалтад “Монгол банк холбогдох этгээд гэж үзсэн бусад этгээд.”, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30.е дэх заалтад “Санхүүгийнзохицуулаххорооноос “холбогдох этгээд” гэж тодорхойлсон бусад этгээд.” гэж заасан нь Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн “... хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;” гэсэн заалтыг тус тус зөрчөөгүй гэж үзэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс 2016 оны 06 дугаар дүгнэлтийг гаргасан байна.