sonin.mn
ХҮН-ын удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ "2016 оны УИХ-ын сонгуульд манай гишүүд бие дааж нэр дэвшинэ" хэмээн мэдэгдэв.
 
Тус намаас ирүүлсэн материалыг Сонгуулийн ерөнхий хороо хянаад бичиг баримтын бүрдэл дутуу тул бүртгэхээас татгалзсан. Энэ үеэр тус намынхан, "Улс төрийн нөхцөл байдал бидний эсрэг байгаа ч бид эхлүүлсэн ажлаа дуусгаж, энэ улсыг эрх тэгш, ялгаварлалгүй болгохын тулд үргэлжлүүлэн ажиллах болно. Манай нам 2016 оны УИХ-ын сонгуульд гишүүдээ бие даан нэр дэвшүүлэх бол орон нутгийн сонгуульд дангаараа оролцоно" гэв.
Түүнчлэн ирэх сонгуульд АН-ыг дэмжиж оролцохгүй гэдгээ хэллээ.
 
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг