sonin.mn
 
ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас /БНН/ нэр дэвшихээр өрсөлдөж буй Тед Круз сунгаанаас нэрээ татлаа. Тэрбээр Индиана муж улсад болсон санал хураалтад нам нэгт өрсөлдөгч Дональд Трампад ялагдсаныхаа дараа өрсөлдөөнөөс гарч байгаа гэдгээ зарлажээ.
 
 
Ингэснээр Д.Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд БНН-ыг төлөөлөн Ардчилсан намын нэр дэвшигчтэй өрсөлдөх нь тодорхой боллоо.
 
Өмнө нь Тед Круз нам дотроо өрсөлдөж буй Дональд Трампыг "ерөнхийлөгч болоход тохирохооргүй худалч хүн” хэмээн шүүмжилж байсан юм.
Трампын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжийг нь хаахад хамгийн ихээр найдлага төрүүлж буй газар бол Индиана муж улс хэмээн Крузын зөвлөгчид үзэж байсан юм.
 
Ардчилсан намаас нэр дэвшихээр өрсөлдөж буй Берни Сандерс намынхаа өрсөлдөгч Хиллари Клинтоныг Индиана муж улсад ялсан байна.
 
Х.Сарнай

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг