"Иргэдийн Шударга шүүх" ТББ-аас өнөөдөр УИХ-ын зарим гишүүдтэй холбоотой мэдэгдэл хийв.
Тус ТББ-ын олон нийттэй харилцах албаны ажилтнууд "Сүүлийн үед УИХ-аас Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагуудын чадамжийг сулруулах зорилготой хуулийн төсөл ярьж байна. Уг хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэн батлахаар улайран зүтгэж байгаа нэр бүхий гишүүдийн ашиг сонирхлын зөрчлийн үүднээс бид хардахаас өөр арга алга.
Энэ сарын 27, 28-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Хууль сахиулах тухай хуулийн төсөл болон тэдгээрийг дагалдах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийх үед Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл нарын зарим гишүүд ёс зүйгүй хандаж, бусад гишүүдийнхээ кнопыг дарж байгааг олон нийтийн сүлжээгээр цацсан. Эх орныхоо төлөө сэтгэлтэй бол уг хуулийн төслүүдийг дэмжих ёсгүй.
Гэтэл ард түмний төлөөлөл болсон 76 гишүүн олж авсан эрхээ ийнхүү нэг хэсэг бүлэглэлийн эрх ашгийг хамгаалахад энэ мэтээр зориулах юм бол бид зүгээр өнгөрөөхгүй. Эхний удаад бид шаардлага хүргүүллээ. Хэрвээ шаардлагыг хүлээн авахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрийг сонгоно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" гэв.
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
yg zov . ene Ouyngerel neg bol hudlaa yrina neg bol busdiim knop darna . amerik nohor ni zaasam bailgui. Eh ornoos mini zailaad ogooch .
OYUNGEREL GEDEG YANHAN AVGAIGIIN AMERIK NOHOR GEED BAIGAA YANK BOL NILEED HEDEN UDAAGIIN ZALILANGIIN HERGEER SHOROND SUUJ BAISAN ARHAG GEMT HEREGTEN
Зайлуулах ёстой яагаад хүний кноп дарж байгаа юм бэ.
Энэ хууль дээр Оюунгэрэл маш буруу байр суурин дээр байсан. Мөн авилгачдыг өршөөх тухай хууль батлуулах гэж энэ Оюунгэрэл, Баянсэлэнгэ гэсэн эмэгтэй гишүүд маш их зүтгэсэн. Эмэгтэй гишүүд гэж ийм шударга бус, ичих нүүргүй байдаг юм бол УИХ-д нэг ч эмэгтэй гишүүн байх хэрэггүй юм бн.
ард түмнээс сонгогдсон элч л юм бол сонгуулийн будилаантай хуулиас луйварын хар машин хэрэглэхийг авч хаях хэрэгтэй. энэ их хурал монголын төрийг нэг л биш болгов. төрөө аврахсан