sonin.mn

ОТТОВА. /ВВС/. Канадын Мак-Мюррей хотод ойн түймэр гарсны улмаас тус хотын 88 мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүйд хүрээд байна гэж албаны хүмүүс мэдэгдэв.

Одоогийн байдлаар гал түймрийн улмаас 1600 орчим барилга байшин шатаж, сүйдээд байгаа бөгөөд цаашид гал хяналтаас гарч, улам тархах төлөвтэй байна гэж анхааруулжээ.

Мак-Мюррей хот гал түймэрт автсантай холбоотойгоор Альберт мужид онц байдал зарлажээ.

88 мянга орчим иргэдийг нүүлгэн шилжүүлэх болсон нь Альберт мужийн түүхэн дэх гарч байгаагүй нүсэр ажиллагаа юм. Одоогийн байдлаар хүний амь нас эрсэдсэн тухай мэдээлэл ирээгүй байна.

Ойн түймэр ням гарагт хотын баруун өмнөд дүүрэгт гарч эхэлжээ. Харин гал сөнөөгчид мягмар гараг хүртэл галыг цурманд оруулан тогтоож байсан боловч хүчтэй салхи гарснаар түймэр хяналтаас алдагджээ.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг