sonin.mn
БНСУ-ын Эталон, эрдэм шинжилгээний хүрээлэн(KRISS)-ийн Глобаль Хэмжил зүйн Aкадеми (GMA)–аас сүүлийн жилүүдэд зохион байгуулагдаж байгаа сургалтад СХЗГ-ын хэмжил зүйн болон эталон хариуцсан мэргэжилтнүүд амжилттай хамрагдаж байгаа билээ. 
 
Энэ оны 4-р сарын 22-ноос 29-ний өдрүүдэд “Хэмжил зүй ба Чанар - Metrology and Quality(MnQ)“ сэдвийн дор GMA-аас зохион байгуулагдсан сургалтад СХЗГ-ын ХЗБЭГ-ын ахлах мэргэжилтэн Д.Нарангэрэл хамрагдлаа. Энэхүү сургалтад БНХАУ, Малайз, Монгол Улс, Индионез, Саудын Африк, Бангладеш, Камбожи зэрэг 7 орнуудын Хэмжил зүйн хүрээлэнгүүдийн 11 чанарын менежер, удирдах ажилтнууд оролцсон. БНСУ-ын Эталон эрдэм шинжилгээний хүрээлэн(KRISS), Стандартчиллын нийгэмлэг, шинжлэх ухааны хүрээлэн, Япон улсын Хэмжил зүйн хүрээлэн(NMIJ)-ийн зөвлөх, BIPM-ийн техникийн хорооны гишүүн зэрэг эрдэмтэн багш нар «хэмжил зүйн ерөнхий онол, хөгжил, дэвшил, олон улсын чиг хандлага, үндэсний эталоны, тогтолцоо, нэгж дамжуулалт, хэмжлийн эргэлзээ, нэгжийн шинэ тодорхойлолт, стандартчиллын ба тохирлын үнэлгээний тогтолцоо, хэмжил зүй-эдийн засгийн үр нөлөө, үр ашиг» зэрэг сэдвээр сургалтад лекц уншиж оролцов. 
 
MnQ сургалтын үеэр суралцагсад өөрийн орны Хэмжил зүйн хүрээлэн байгууллагын үйл ажиллагааны танилцуулга хийж, олон нийтийн хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны ажлуудын талаар урьдчилан боловсруулсан зураг хуудсыг танилцуулан харилцан туршлага солилцлоо. 
 
ХЗБЭГ