sonin.mn
 
“Тарьц, суулгац-2016” үзэсгэлэн худалдааг БОНХАЖЯ, “Ногоон хэрэм” төсөл болон “Хот цэцэрлэгжилтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ-тай хамтран 2016 оны 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 1-нийг хүртэл 3 өдөр амжилттай зохион байгууллаа. 
 
“Тарьц, суулгац-2016” үзэсгэлэн худалдаанд ойн нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 41 аж ахуй нэгж байгууллагууд, 10 гаруй иргэн өөрсдийн мод үржүүлгийн газарт тарьж, ургуулсан төрөл бүрийн мод, сөөгний тарьц, суулгац, үр, үрсэлгээ болон бордоог худалдаалан борлуулсан. “Тарьц, суулгац-2016” үзэсгэлэн худалдаагаар 1000 орчим хүмүүс үйлчлүүлж, мод, сөөгний 19 төрөл зүйлийн 10279 ширхэг модыг худалдаалж, 45,8 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Мөн тус үзэсгэлэн худалдаанд идэвхитэй оролцсон 3 аж ахуй нэгж байгууллагыг шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаруулж өргөмжлөл  гардуулав.