sonin.mn

Морин хуурын чуулга энэ сарын 9-нд Бээжин хотноо болох “World Music Series best of Asia” фестивальд оролцоно. ус чуулгын уран бүтээлчид энэхүү фестивальд БНХАУ-ын Бээжин хотын “Сувдан” театрын урилгаар тоглох юм.

Тоглолтод хөгжмийн зохиолч М.Довчин, Н.Жанцанноров, Б.Чинбат нарын “Монгол аялгуу”, “Бурхан Халдун”, “Жингийн цуваа”, “Уужмын зүүд, их хааны аравт” зэрэг бүтээлийг Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан удирдан эгшиглүүлнэ. Мөн уртын дуучин Б.Мөнхбаатар “Ай Нанаа”, “Хөх торгон цамц”,”Тунгалаг тамир” уртын дууг дуулж сонирхуулах бол хөөмийч Н.Ашит, ятгач О.Мөнхтогтох болон ятга, морин хуурын дөрвөл хөгжимчин ая эгшгээ өргөх юм.

Дашрамд дурдахад, тус чуулгынхан өмнө нь “Сувдан” театрт 2008 онд БНХАУ, Монгол Улсын дипломат харилцаа үүссэний 59 жилийн ойгоор тоглож байсан бөгөөд энэ удаа тус театрын албан ёсны урилгаар ийнхүү хоёр дахь удаагаа тоглохоор болжээ.

Ж.Болор

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг