sonin.mn
...Эрлийз операци явуулахын тулд холбогдох талын цэрэг-улс терийн удирдлага, ердийн зэвсэгт хүчнийг цагаас өмнө ашиглах боломжгүй буюу улс төрийн хувьд тохиромжгүй нөхцөлд ТОХ-ийг хүчний үйл ажиллагаа явуулахын тулд идэвхтэй хэрэглэж болох юм. 
 
Үүнээс үзэхэд ТОХ-ийг янз бүрийн дайнд, бусад улсын нутаг дэвсгэр дээр маш онцгой үүрэг гүйцэтгүүлэхээр ашиглана. Жишээлбэл, АНУ-д ТОХ-ний ерөнхий удирдлагын штабын дарга нарын хороо /ШДХ/, цэргийн операци явагдаж байгаа бүсийн Америкийн цэргийн командпагчаар дамжуулан хэрэгжүүлдэг. ШДХ-ны дэргэд АНУ-ын тусгай операцийн командлал /United States special Operations Command -USSOCOM/ 1987 онд байгуулагджээ. 
 
Энэ командлал тусгай томилолтын цэргийг байлдаанд хэрэглэх тодорхой төлөвлөгөө болон зөвлөмж боловсруулна. USSOCOM -ийн бүрэлдэхүүн элемент нь тусгай операцийн нэгдсэн командпал / Joint special Operations Command-JSOC / гэж байдаг. Энэ нь тусгай операцийн байлдах чадвартай салбаруудын үйл ажиллагааг чиглүүлнэ.
 
Дайны үед байлдааны ажиллагааны театрт тусгай томилолтын цэргийн оперативын шууд удирдлагыг оперативын нэгтгэлийн ба тус томилолтын тактикийн бүлгүүдийн нэгдлийн командпагч нар хэрэгжүүлнэ. АНУ-ын ТОХ-ний тоо, байлдааны хүч болон гүйцэтгэх үүргийн хүрээг дэлхий дээр адилтгах зүйлгүй байна. ТОХ, өвөрмөц төрлийн дайн явуулах чухал хэрэгсэл бөгөөд бие дааж болон АНУ-ын Зэвсэгт хүчний ямар ч анги, нэгтгэлүүдтэй харилцан ажиллагаатайгаар ажиллаж болно. АНУ сүүлийн жилүүдэд өөрийн ТОХ-ийг өргөжүүлж байна. ХХ-ХХ1 зууны зааг дээр ТОХ-ний тоо 35 мянган хүнтэй болсон бол одоо 58 мянган хүнтэй болж, энэ хандлага хэвээр байна.
 
АНУ-ын армийн тусгай хүч /албан ёсны нэр нь Special Force-SF/ буюу «Ногоон малгайт»/ нь зөвхөн тагнуулчин ба байлдагч биш, харин зааварлагч, орчуулагч, түүнчлэн үндэсний ёс заншлын мэргэжилтэн байдаг. Тэдгээр нь АНУ-тай найрамдалтай тогтолцоо, цэрэг улс төрийн хөдөлгөөнд тусламж үзүүлэх, өөрөөр хэлбэл, орон нутгийн оршин суугчдаас том биш арми байгуулах буюу босогчдын дайныг зохион байгуулах дундын хянагчид болон цэргийн зааварлагчаар ажиллана.
 
«Ногоон малгайт»-ны гол цөмийг долоон тусгай хүчний бүлэг бүрдүүлнэ. /тав нь байнгын армид, хоёр нь үндэсний гвардид байдаг/. Тэдгээр нь нэг нэгээрээ дэлхийн бөмбөрцөгийн тодорхой бүс нутагт ажиллахад мэрэгшсэн байна. «Ногоон малгайт»- ерөнхий тоо 6500 орчим хүнтэй, өөрөөр хэлбэл Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний энэ хэсэг нь эрлийз операцийн хүчний ажиллагаа явуулах болно.
 
АНУ-ын Армийн тусгай хүчний зэрэгцээгээр Сэтгэл зүйн операцийн дөрөвдүгээр бүлэг гэж байдаг. Энэ нь дайсны цэргийн алба хаагчид болон энгийн оршин суугчдын дунд ухуулах материал бэлтгэн тараах, хуурамч мэдээлэл явуулах гэх мэт, өөрөөр хэлбэл эрлийз операцийн сэтгэл зүйн хэсгийг өөртөө бүрэн авч хэрэгжүүлэх зориулалттай юм.
 
Тусгай хүчний онцгой байгууллагын нэг бол Иргэний захиргааны бригад юм. Далд дайсагнагч-орнуудад энэ байгууллагын хүчээр төр засгийн тогтолцоог дотроос нь задлах болон сулруулах операцийг нууцаар явуулна. Энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд орон нутгийн захиргааны төлөөлөгчдийг худалдан авах ба хамтран ажиллахад ятгах аргыг хэрэглэнэ. Энэ байгууллага тайван цагт өөрийн үйл ажиллагаагаар далд дайсныхаа төрийн аппаратыг хэдий чинээ сулруулж чадна, дайн эхлэх тохиолдолд түүний эсэргүүцэл бага байх болно. 
 
Дайны үед эдгээр салбарууд эзлэгдсэн нутаг дэвсгэрт захиргааны удирдлагыг зохион байгуулах, оршин суугчдыг хамтран ажиллахад ятгах, нөөцийг хайх зэрэг ажиллагаа явуулна. Иргэний захиргааны байгууллагын цэргийн алба хаагчид бүгдээрээ тухайн улсын хэл ба үндэсний ёс заншлын мэргэжилтэн байна. Ийм байгууллага эрлийз операци явуулахад илүү тохиромжтой.
 
Дүгнэлт
 
Эцэст нь аль ч улсын нутаг дэвсгэрт эрлийз операцийг энхийн эсвэл цэргийн ажиллагааны аргаар явуулах магадлал нэмэгдэж байгаад анхаарах цаг болжээ. Ямар ч тохиолдолд улс орныхоо аль ч хэсэгт цагийн байдпыг хурцатгахгүй байхад хүчээ дээд зэргээр зориулах хэрэгтэй. Бүх холбогдох байгууллагууд, эрлийз операцийн бэлтгэл, нөхцлийг тодорхойлох, цаг тухайд нь илрүүлэх болон түүнийг таслан зогсоох зорилгоор өрнөж байгаа цагийн байдал, юуны өмнө улс төрийн байдлыг анхааралтай ажиглан, дүн шинжилгээ хийх шаардлагатай. 
 
Үүний тулд улс, орон нутгийн салбарт цагийн байдлыг үнэлэх дүн шинжилгээний төв байгуулж, тэдгээрийн ажиллагааг тухайн нутаг дэвсгэрийн удирдлага хариуцан ажиллах хэрэгтэй болж байна.
 
Монгол Улсын гавьяат багш, 
доктор, профессор Б.Түмэн
Эх сурвалж: "Соёмбо" сонин