sonin.mn

ВАШИНГТОН. /Prensa Latina/. “Eta Aquarids” хэмээх солирын урсгал манай гарагийн агаар мандлыг хөндлөн туулж гарах бөгөөд маргааш өглөө тод харагдах болно гэж АНУ-ын Индиана их сургуулийн одон орончид өнөөдөр мэдээллээ.

Бүрэнхий болох үеэр бумбын ордны зүг харвал сансрын энэ үзэгдлийг ажиглаж болох аж.

Бумбын ордны одод тэнгэрийн хойд хаяанд ойрхон байх учир экватороос хойших бүсээс ажиглаваас цагт 20 орчим солирыг харах боломжтой гэнэ.

Харин дэлхийн өмнөд хэсэг буюу экваторын шугамаас урагш буюу өмнөд тал бөмбөрцгөөс ажиглаваас бумбын ордны одод тэнгэрийг голлон өндөрт байрлах тул цагт дээрхээс хоёр дахин олон тооны солируудыг харах боломжтой ажээ.

“Eta Aquarids” нь албан ёсоор 1P/Halley гэж нэрлэгддэг ба 76 жилд Нарыг нэг удаа тойрдог асар том  "Халли" хэмээх гэрэлтдэг сүүлт одны хэлтэрхийнүүдээс бүрддэг байна.

Одон орны энэхүү гайхалтай үзэгдлийг ажиглахын тулд ямар нэг тусгай тоног төхөөрөмж хэрэггүй, зүгээр л энгийн нүдээр харж болно.

Х.Сарнай

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг