sonin.mn
НЬЮ-ЙОРК. /Xinhua/. Канадын Форт Мак-Мюррей хотын 85 мянган га газрыг хамран шатаагаад одоо хотын өмнөд хэсгийг чиглэн тархаж буй ойн түймрийн улмаас нефтийн нийлүүлэлт доголдож, үнэ ханш нь өсчээ.
 
Канадын нефть олборлолтын бүсэд гарсан ойн түймэр нь нефтийн байгууламжуудад хүрээгүй боловч нефть дамжуулах зарим хоолойг хааж, ажилчид ажлаа зогсоохоос аргагүйд хүрсэн байна.
 
Үүний сацуу АНУ дахь нефть олборлолтын хэмжээ сүүлийн найман сарын хугацаанд хамгийн бага түвшиндээ хүрсэн байна. АНУ өнгөрсөн долоо хоногт гэхэд өдөрт 46 000-8.923 сая баррель нефть олборлох боломжийг алдлаа гэж Эрчим хүчний мэдээллийн газар мэдэгджээ.
 
Зургадугаар сард борлуулах “The West Texas Intermediate” маркийн нефтийн ханш Нью-Йоркийн биржид 54 центээр өсч, 44.32 долларт хүрсэн бол "Брент" түүхий нефтийн ханш Лондонгийн биржид 39 центээр өсч, 45.01 долларт хүрсэн байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг