sonin.mn
Ховд-Улаанбаатарын хооронд хямд үнээр зорчихоор 174,0 төгрөгөөр тийзээ захиалж 30 кг ачаа үнэгүй тээвэрлэхээр тийзээ бичүүлсэн зорчигчдод жижиг онгоцоор нислэг үйлдэх болсон нь тийзний үнэ дахин нэмэгдэж, 30 кг ачаа үнэгүй тээвэрлэх боломжгүй болж багагүй бухимдал үүсгээд байна. 
 
Уг нь том оврын онгоцоор хямд үнээр зорчиж багагүй ачаа тээвэрлэж явах боломж бий болж, зорчигчид онгоцны тийзээ 7 хоногийн өмнө захиалж, ачаа бараагаа бэлдэж том онгоцоор зорчих сонирхолтой зорчигчдын тоо ихэсч, тийзний захиалга ч эрэлттэй болоод байсан юм.
 
Ховд аймагт нислэг үйлдэж эхэлсэн том оврын Бионг-737-800 онгоц тус аймгийн Олон улсын нисэх буудалд байрлаад хэд хонож байна. Улаанбаатараас Ховдод буух үед онгоцны дугуй гэмтсэн асуудлаар саатаж МИАТ компанийн зүгээс засвар хийх шаардлага бий болсон, онгоцны засвар хийх асуудлыг гадаад руу албан бичиг  явуулсан  тухай албан бус эх сурвалжууд ярьж байна.
 
А.Бямбасүрэн
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг