sonin.mn
“Оюу Толгой” компаниын 2016 оны I улирлын тайлан мэдээ гарсан байна. Тайланд дурдсанаар эхний гурван сард тус компани 118.9 сая ам.долларын орлоготой ажиллажээ.
 
Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 22.7 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн "Оюутолгой" компанийн алтны агуулга өссөн ч борлуулалт бага зэрэг саарсан байна. Тодруулбал алтны үйлдвэрлэл нь 30 мянган унциар өсчээ. Дунджаар 270 мянган унци буюу 7.65 тонн алт, 185 мянган тонн зэс бүхий баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
 
“Оюу Толгой” компани энэ оны ТЭЗҮ-ийн тодотголыг боловсруулж дууссан байна. 2015 онд далд уурхайн бэлтгэл ажилд 22.5 орчим сая ам.доллар зарцуулсан аж.
 
“Turquoise Hill Resources” далд уурхайн ажлыг эхлүүлэх шийдвэрийг энэ улиралд багтаан гаргана.
 
Далд уурхайн ажил эхэлснээр “Оюу Толгой” компанийн зарцуулалт нэмэгдэх  юм.
 
 Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг