"Чингис хаан" олон улсын нисэх буудалд БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад олгох техникийн буцалтгүй тусламжийн хүрээнд эхний ээлжийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд дээрх төхөөрөмжийг олгож буй юм. Зам арчилгаа цэвэрлэгээний тусгай тоноглосон 15 машин, Нисэх буудалд ашиглах тусгай зориулалтын 11 машин, техник, тоног төхөөрөмж, Гал командын нэг машин, цагдаагийн өмсгөл, хэрэгслийг нийлүүллээ.
Түүнчлэн БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн Газарт олгож буй буцалтгүй тусламжийн хүрээнд АСЕМ-ийн хурлын үеэр ашиглах тоног төхөөрөмж, тавилгаас гадна Гадаад хэргийн яам, НЗДТГ, Иргэний Нисэхийн Ерөнхий Газар, ОБЕГ, Цагдаагийн Ерөнхий Газар, Төрийн Тусгай Хамгаалалтын Газруудад холбогдох техник, тоног төхөөрөмж, АСЕМ-ын түнш зочид буудлуудад тавилга, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тоног төхөөрөмжүүд нийлүүлж буй юм.
Хятадын компаниудын мэргэжилтнүүд дээрх нийлүүлсэн машин, техник, тоног төхөөрөмжийн найдвартай байдлыг шалгахаас гадна зочид буудлын тавилга, тоног төхөөрөмжийг угсрах сургалтыг явуулах юм байна.
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ"агентлаг
Сэтгэгдэл0
ЧАГНАХ ХЭРЭГСЛЭЭР ДҮҮРГЭЧИХ ВИЙ ДЭЭ. СУРГАЛТ ЯВУУЛАХДАА
Овоо доо.Хийтэй нөхдөөс болоод тэвдэж байхад.Арга хэмжээ дуусгаад үүрэг зориулалтаар нь ашиглавал хэрэгтэйсэн.Манайхан хэцүү шүү.Тусламжийн зүйл дээр толгой ажиллуулна гэж нүгэлтэй.Нэг бол дуудлага худалдаагаар зарна аль эсвэл актлаж тэвшийг нь сольж тавиад нүүрс зөөж мэдэх л улс даа.
Ер бас юмыг өнгөц харж баахан цуурах, хүний хийж байгаа юмын гутаах үзэл Монголд хэрээс хэтэрч байна. Одоо бүгдээрээ эрвийх дэрвийхээрээ хөдөлж энэ үйл ажилыг аятайхан хийх хэрэгтэй. АСЕМ-ийн хурлын үеээр тэр олон хариуцлагатай онгоц, зочидыг хүлээн авах ажил нь Хөшөгтийн хөндийн ирэх онд орох шинэ нисэх онгоцны буудалд ажиллах хүмүүст онцгой сургалт болно наад зах нь.Хотоо ч гэсэн бас гайгүй болгоод авна.Хэдэн залуус хүнтэй харьцаад сурчихна ер нь болохгүй юм юу байна?