sonin.mn
Хүн төрөлхтөн нас уртасгах аргыг эртнээс сонирхож судалсаар ирсэн. Үнэн худал нь мэдэгдэхгүй маш олон яриа байдгаас шинжлэх ухааны үндэслэлтэй нь мацаг барих (бүтэн эсвэл хагас өдөр хоол идэхгүй байх) ажээ.
 
Монголчууд бид мацаг барихыг шашны зан үйл төдийхнөөр ойлгож ач холбогдлыг нь дутуу үнэлж байжээ. Дээр үед лам нар яагаад зөнөдөггүй, байнга суугаа ажил хийдэг хэрнээ урт насалдаг юм бол гэж гайхдаг хүн цөөнгүй байсан. Лам нар сард 3-4 өдөр мацаг барьдаг нь шашны зан үйлээс гадна тэдний урт наслах арга байсан бололтой. Хүн гэдэг амьтан өвчин зовлонгүй зөв амьдарваас 120-150 наслах бүрэн боломжтой аж. Хүний бие организм байгалиасаа маш бага идэхээр бүтээгджээ. Нийгэм хөгжихийн хэрээр хоол тэжээлийн олдоц эрс нэмэгдэж, түүнийг дагаад хүний хооллолт хэрээс хэтэрчээ. Их идсэнээр хүнийг хурдан хөгшрүүлдэг IGF1 (Insulin Growth Factor) гэдэг уураг цусанд ихэсдэг ба мацаг барих үед харин багасдаг гэнэ.
 
Эрдэмтдийн хийсэн судалгаагаар 2015 онд АНУ-ын TUFTS их сургуулийн 218 хүнд хийсэн судалгаагаар хоолныхоо хэмжээг 25% бууруулахад цусны даралт 4% буурч, эрт нас баралттай холбоотой үрэвслийн маркер CRP-ийн хэмжээ 47% буурчээ. Мөн өмнөд Калифорнийн Их Сургуульд хийсэн судалгаагаар хоолны хэмжээг 54% бууруулж 3 cap хянажээ. Үр дүнд нь хөгшрөлт, чихрийн шижин, хорт хавдар, зүрхний өвчний эрсдэл буурсан байна.
 
Мацаг барьж жин хасах нь даралт бууруулж, цусан дахь чихрийн хэмжээг бууруулахаас гадна аливаа стресст илүү тэсвэртэй болгодог аж. Гэсэн ч эрдэмтэд мацаг барихын гайхамшгийг бүрэн тайлбарлаж чадаагүй байгаа ч үүдэл эстэй холбоотой байж магад гэж таамаглаж байгаа юм. Өлсөх явцад хүний биед хэрэггүй хуучин эсүүд үхэж, оронд нь шинэ үүдэл эсүүд бий болж эсийн түвшинд залуужилт явагддаг байх гэж таамаглаж байгаа юм. Монголчууд бид эртнээс шинийн 8, шинийн 15, шинийн 25-нд бүх нийтээрээ мацаг барьдаг заншилтай. Энэ гайхамшигт ёс заншлаа сэргээж олон хүн эрүүлжиж, урт наслах боломж бий.
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин