sonin.mn
Одоогоос жилийн өмнө буюу 2015 оны 03 дугаар сарын 26-нд би “Монгол дахь америкийн зөөлөн хүч” өгүүлэл бичсэн ба манайхан нэг хэсэг шуугиж байгаад мартчихсан юм.
 
Гэтэл одоо энэ асуудал ямар нэг байдлаар сөхөгдөж байна. Ямар ч баримт устдаггүй, ямар ч баримтыг мартаж болохгүй гэдгийн учир энэ буй за. Ингээд өмнөх өгүүлэлдээ шинээр олсон зарим баримтыг нэмэн удаах өгүүллийг хүргэж байна…
Эртний бизнес

2000 оны сонгуульд АН нам ялагдсаны дараа намын удирдагчид орох газаргүй болсон юм. Эсвэл банкны болон бусад олон луйвар дээрмийн хэргээр шоронд орох, эсвэл оргон зугтах…

Ингээд ялалтынхаа улмаас баяртаа ихэд нигүүлсэнгүй болсон Н.Энхбаяраас гуйжээ. “Биднийг битгий шоронд хийгээч, бид АНУ руу суралцахаар явъя, Бас таг чиг болъё.” Үнэхээр ч АН-аас Р.Гончигдорж, М.Энхсайхан хоёр Монголд үлдэж, Ц.Элбэгдорж тэргүүтэн буюу бусад нь АНУ руу “суралцахаар” явсан юм.
Ноён Ц.Элбэгдорж АНУ-д очиж оюутан болонгуутаа Роберт Пейнтэр гэх хууль зүйн зөвлөгөө өгдөг компанийн захиралтай үй зайгүй найз болжээ. Тэд Шинэ Новом Орлеанд болсон хурал дээр анх танилцсан оюутан байхын танил ажээ:

(http://www.chron.com/news/houston-texas/houston/article/Mongolian-friendship-brings-Houstonian-into-4176689.php)
Роберт Пейнтэр 2002 оноос “Bellwether Forum” гэдэг улс төрийн зөвлөгөө өгдөг төрийн бус байгууллага байгуулан удирдаж эхэлжээ: (http://www.corporationwiki.com/Texas/Houston/robert-w-painter/32143838.aspx)

Бүр 2003 оноос Ц.Элбэгдорж Техаст очиж “Bellwether Forum”-ын урилгаар илтгэл тавьж байжээ. Цахим сүлжээгээр явуулж байсан и-мэйл нь ч энэ байна:
(https://groups.yahoo.com/neo/groups/tsahim_urtuu/conversations/topics/13296
2007 оны 5 сард энэ ТББ-ийн шугaмаар АНУ-ын улс төрч, мужийн төлөөлөгч, “B
 
ellwether Forum”-ын төлөөлөгч Натан Күүпэр зөвлөгөө өгч байжээ:
(http://news.google.com/newspapers?nid=1893&dat=20070520&id=E6UfAAAAIBAJ&sjid=L9YEAAAAIBAJ&pg=2960,2793211)

Энэ Натан Куупер хуульч мэргэжилтэй бөгөөд хуурамч компани байгуулж хуурамч виз гаргадаг хууль бус үйлдэл нь 2007 оны 8 сард Америкийн шүүхээр тогтоогдож:
(http://www.semissourian.com/story/1245432.html,http://www.kfvs12.com/story/6909517/cape-state-representative-pleads-guilty-to-visa-fraud-charges) 2007 оны 12 сард 15 сар шоронд хоригдох, хууль бусаар олсон 50 мянган доллараар торгуулах шийтгэл хүлээж байжээ:
(http://2001-2009.state.gov/m/ds/rls/97625.htm)

2009 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд “Bellwether Forum” ТББ ажиглагчаар оролцсон. Роберт Пэйнтер 2009 онд Монголд Ерөнхийлөгчийн сонгуулийн ажиглагчаар оролцох “Беллветер Форум”-ын бүлэг байгуулж байгаа тухай 2009 оны 4-р сард жиргэсэн байна: (https://twitter.com/ robertpainter /status /1584498892)
Р.Пэйнтер нь “Bellwether Mongolia” гэдэг компанитай, тэр нь Монголын уул уурхайн салбарт тэр дундаа үүнд нүүрс олборлолт, дэд бүтцэд хөрөнгө оруулдаг:
(http://www.texascorporates.com/corp/358876.html)

Ноён Ц.Элбэгдоржийн найз ямар нэг компани байгуулбал жирийн нэг хэрэг, харин Монголтой холбоотой янз бүрийн компани байгуулж, голдуу гэм хэрэгтнүүд Монголын Ерөнхийлөгчийн сонгуульд олон хэлбэрээр оролцож эхэлбэл энэ нь Монголчуудад хамаатай асуудал юм. Үгүй ядахдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Та яагаад америкийн гэмт хэрэгтнүүдийг “зөвлөхөө” болгоод байгаа юм гэж монголчууд асуух эрхтэй. 
Бас нэг, бүр олон зөвлөх 

Би анхандаа ганцхан Р.Пентерийг Ц.Элбэгдоржийн “зөвлөх” гэж бодож байв. Гэтэл энэ асуудлыг ухаж мэдэх тутам Ц.Элбэгдоржийн “зөвлөхүүд” хэтэрхий олон болж таарав. Ухаандаа “зөвлөх” Р.Пейнтер, Ц.Элбэгдорж хоёрын найз Ларри Эверс гэж бас нэг “зөвлөх” гараад ирэв. Учир нь тэр энд тэндгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх гэж нэр ус, албан тушаалаа зарлан давхих бөлгөө. Л.Эверс гэгч өөрийгөө Монголын байгалийн баялаг, уул уурхайн шинжээч (a natural resources expert based in Corpus Christi, Texas with a focus on Texas oil and gas investments and Mongolian mining projects) гэж өргөмжлөн ба Тавантолгой, нарийн царигийн сэдвээр нийтлэл бичсэн нь энэ байна:

http://www.speroforum.com/a/DRYATPBEZC50/75296-Mongolia-approves-standard-rail-gauge-to-match-China#.VNu8OCw-Wew
Энэхүү Ларри Эверс гэгч бол Өмнөд Техасын эрчим хүчний бүлгийн эздийн нэг. Тэрээр өөрийн өмгөөлөгч Роберт Пейнтерийн хүсэлтээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг “төлөөлөх” болсон байна.Л.Эверс 2011 онд Улаанбаатарт анх ирсэн бөгөөд “Надад Монголын ард түмэн онцгой сэтгэгдэл төрүүлж байна”, “Тэд (монголын ард түмэн) бизнес хийхийг хүсч байна” гэж мэдэгдэж байжээ.

Л.Эверс Монголоос Техаст эргэн очсоныхоо дараа 20 орчим хөрөнгө оруулагч цуглуулж, Монголын хамгийн том консерциумын нэг Боди Группийн хүсэлт бүхий захидлыг танилцуулжээ. Ингээд тэд нүүрсний уурхай, дөрвөн цахилгаан станц, нүүрснээс дизель түлш боловсруулах ажлыг санхүүжүүлэх гэрээ байгуулжээ. 

Түүнчлэн Л.Эверс Монголын газрын ховор эрдэс, алт, зэсийг сонирхохоос гадна Монголын коксждог нүүрсийг Хятад, Японд экспортлох явдлыг ихэд сонирхож байв. Л.Эверс манай групп Монголд ойролцоогоор 1 млрд долларын хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байна гэж мэдэгджээ. Л.Эверс
 
”Энэ бол магадлалгүй боломж юм. Ийм боломж маш цөөн олддог гэж бодож байна. Бид үүнд маш ноцтой хандаж байна. Гэхдээ бид хүлээлтийн байдалд байна. Уул уурхайн эрхийн төгсгөлийг мэдэхгүйгээр бид урагш ахиж чадахгүй байна” гэж тухайн үед буюу 2011 онд мэдэгдэж байжээ. Ийнхүү Ц.Элбэгдоржийн найз, “зөвлөх” Роберт Пейнтертийн санал болгосноор Ларри Эверс Монголтой холбогдож бизнесийн гараагаа эхэлсэн Ц.Элбэгдоржийн бас нэг “зөвлөх” болжээ.
Ингэхэд Монгол Улс Ерөнхийлөгчийнхөө гадаадын хэдэн зөвлөхтэйг тоолж байхгүй бол энэ чинь арай хэтэрч байна.

Гэтэл Ерөнхийлөгчийн “шинэ зөвлөх” Ларри Эверс өөрөө үл бүтэн амьтан юмсанж. Ларри Эверс бизнесийн түншүүдээ хууран мэхэлж мөнгө зувчуулж байсан ба АНУ-ын ТТГ-ын хамтаар мөнгө угаасан хэрэгт орооцолдож байжээ. Түүнийг ТТГ-ын мэдээлэгч (ассет ажилтан), Монгол Улсын Ерөнхийлөгчийн өөр нэг “зөвлөх” Роберт Пэйнтер шүүхэд өмгөөлжээ:
(https://www.youtube.com/watch?v=O8hNOCp2Oog)

Ларри Эверс ТТГ-ын Санд их хандив өргөж, өөрийн гэмт үйлдлийг хайцаалуулсан ба 2013 оны 11 сарын сонины 5 дугаар хуудсанд гарсан ТТГ-ын санд хамгийн их хандив өргөсөн хүндэт хандивлагчдын тоонд бичигдсэн байна:
(https://drive.google.com/file/d/0B3N6Dr3rifeRN2c5NVNsdUMtMm8/view?pli=1)

Ларри Эверсийн АНУ-ын шүүхэд мэдүүлэг өгч буй бичлэг нь интернэтэд байдаг ба дор нь Монгол, Гана зэрэг улсаар мөнгө угаадаг гэсэн тайлбар бичсэн байна. Энэ ч тун ноцтой асуудал юм. Монголд мөнгө угаадаг…
(https://www.youtube.com/watch?v=O8hNOCp2Oog)

Ларри Эверс Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй Ерөнхийлөгчийн зөвлөх байхад нь Нью-Йоркод уулзаж, энэ тухайгаа “Гадаад Хэргийн сайд болох гэж буйг нь бахархан дэмжиж байна, Л.Пүрэвсүрэн сайд болоод Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н. Алтанхуяг нарын хамтаар Монголд бизнесийн таатай орчин нөхцөл бүрдүүлэхээр ажиллах болно” гэж энд бичсэн байна: (https://plus.google.com/117896547064120520172/posts/UQHmrfYFd34)

2012 оны УИХ-ын сонгуулийн дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тиранозавр батаарын асуудлаар өөрөө анх Р.Пэйнтерт и-мэйлдсэн нь энэ байна:
(http://www.chron.com/news/houston-texas/houston/article/Mongolian-friendship-brings-Houstonian-into-4176689.php)

Энэ тухайгаа Роберт Пейнтер ийн бичиж байна: Тираннозавр батаарын дуудлага худалдаа эхлэхээс 2 хоногийн өмнө Монголын Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээн авч хөөцөлдөхөөр шийдсэн маань бараг “Бурхны умдаг атгасан” үйл явдал болсон гэжээ. http://www.chron.com/news/houston-texas/houston/article/Mongolian-friendship-brings-Houstonian-into-4176689.php#photo-4001254

Удахгүй Р.Пейнтер тираннозавр батаарыг Монголд авчрахад гавъяа байгуулсны учир Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос “Алтан гадас” одон хүртжээ.
Энэ явдлын учир утга удахгүй тайлагдсан юм. Яг Оюу Толгойн гэрээг батлах үеэр хууль зүйн зөвлөгөө нэрийдлээр Монголоос 17 тэрбум төгрөг сох алга болов. Ч.Сайханбилэг зөвлөгөө авсан юм чинь төлөлгүй яадаг юм гэж гүрийв. Хэрэв Ч.Сайханбилэг гүрийж байвал Монгол Улс заавал ямар нэг юмаар хохирсон байдаг нь зүй тогтол юм. 

Монголчуудаас 17 тэрбум төгрөг авах гээд байгаа “Painter Law Firm” гэгч ямар байгууллага вэ ?
Энэ компанийг үүсгэн байгуулагч нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн “зөвлөх” Роберт Пэйнтер, түүний эхнэр Тиана Пэйнтер нар юм байна. Тус компанийн веб сайтаас иш татъя:

“Манай практик: иргэний хэрэг болон бизнес-төлөвлөлт, үл хөдлөх хөрөнгийн төлөвлөлт гэсэн хоёр салбарт хуваагддаг.

Бид иргэний маргаанд: шархадсан хүмүүс, тэдний гэр бүлд эмнэлгийн хайхрамжгүй байдал, бэртэлт, эрх зөрчигдсөний үр дүнд болсон үхэл, бүтээгдэхүүний чанараас болсон хариуцлага зэрэг тохиолдолд туслалцаа үзүүлдэг. Манай фирм өмгөөлөгч нараараа дамжуулан нэхэмжлэгч, харилцагч нарын бизнес-маргааныг төлөөлж, шүүхийн асуудлыг шийдвэрлэх арилжааны өргөн практиктай.

Бизнес-төлөвлөлт болон үл хөдлөх хөрөнгийн төлөвлөлтөд: бид гэрээ хэлэлцээр байгуулах, түүнийг дахин хянан үзэхэд нь манай захиалагч нарт тусалдаг, мөн бизнес болон арилжааны асуудлаар бүх дэлхийд, түүний дотор нийлүүлэгч нарт хууль зүйн зөвлөгөө өгдөг.

Манай захиалагч нар үл хөдлөх хөрөнгийн төлөвлөлт, гэрээслэл үлдээх (???), итгэмжлэл, ивээлд авах зэрэг асуудлаар зөвлөгөө авахаар болбол манай хуульчид тэнд байна.”

Эндээс үзэхэд энэ компани манай Таван Толгой мэтийн дэлхийн хэмжээний том төсөлд зөвлөгөө өгөх ямар ч чадвар, туршлагагүй нь тов тодорхой байна. Гэвч манай “аваргууд” ийм л компаниас “зөвлөгөө авахаар” сонгон авчээ.

Үүнийг Монголоор ухаж ойлговол Ц.Элбэгдоржийн “зөвлөх” Роберт Пейнтер Монголд тираннозавр батаарын ясыг авчирсны шан хөлсөө авч буй хэрэг гэж хэн ч ойлгоно. 

Маш олон сонин сэтгүүлд Р.Пэйнтэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өмгөөлөгч, зөвлөгч нь (юуны?) гэж бичсэн байгаа. Жишээ нь: http://www.abajournal.com/news/article/successful tyrannosaurus suit _by _texas lawyer_earns_him_mongolias_top_civil/)

Эл ноцтой асуудлыг УИХ-ын гишүүн Г.Уянга сөхөн тавьсан боловч “төрийн ажил хийлгэсэнгүй, ”популизм гаргалаа” гэхчлэн шүүмжилсээр байгаад саармагжуулсан билээ. Хулгай дээрэм илчилж байхад өөдөөс “төрийн ажил хийлгэсэнгүй” гэх адгийн “зуршил” манайд бий болж. Ямар үхснийх нь төрийн ажил байсийм ?!
Алдарт Жастин Каплагийн сүлжээ

Жастин Капла бол СаусГоби Сэндс компаний ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал. Тус компанид 2010 оны 10 сараас “Овоот толгой”-н ажиллагааг хариуцсан ерөнхий менежерээр ажиллаж эхэлсэн. Ноён Капла Хойд Америк, Монгол, Баруун Африкийн уул уурхайд 14 жил ажилласан туршлагатай. Тэрээр 2003 оноос 2008 он хүртэл Сентерра Гоулд-ийн Бороо Гоулд төсөл дээр удирдах түвшний төрөл бүрийн ажил хийж байв. Мичиганы Технологийн их сургуулиас металлургийн инженерийн бакалаврын зэрэг, Финиксийн их сургуулиас олон улсын менежментийн магистрийн зэрэг авчээ. Мөн “Монголын бизнесийн зөвлөл” хэмээх ихээхэн том байгууллагын удирдах албан тушаалтан юм.

“Саус гоби сэндс” бол анхнаасаа их “но”-той компани. Яг үнэндээ бид нэрээр нь нэрлээд байгаагаас Р.Фрийдландын компани юм.
Энэ компани өмнийн говийн элсэн дорх нүүрсний хамгийн баян ордод эзэн суугаад дураараа дургиж байв. Дээр нь хувьцаагаа дур мэдэн Хятадуудад зарах гэж байгаад баригдаж, тэр үйлдэл нь зогссон.

Үүний цаана бас нэг юм байсан нь Р.Фрийдланд “Өмнийн говийн элс” компаниас зарсан нүүрснийхээ орлогоор “Оюу толгой” дахь хөрөнгө оруулалтаа хийж байсан юм. Түүнд нүүрсний экспортоо татваргүй чөлөөтэй хийх бараг л хил дамнасан худалдаагаа нэг улсын дотоодод хийж буй худалдаа шиг чөлөөтэй хийх боломж хаалгыг хэн нээж өгсөн өгөв ? гэдэг асуудал ч одоо сөхөгдөнө. Нарийн шалгавал нийтдээ 6,1 тэрбум ам.долларын мөнгөний махинацийн асуудал цаана нь нуугдаж байгааг манай шүүхийн өмнөх шигээ ажиллаж тогтоох ёстой.
Одоо зарим нэг зургууд үзүүлье.

Зураг №1 Zurag 1

Энэ зураг дээр Та бидний “сайн танил”, саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өршөөсөн алдарт Жастин Капла байна. Түүнтэй хамт Монгол дахь Америкийн худалдааны танхимын ТУЗ-ын дарга Жексон Кох болон түүний найз, МАК компанид хуулийн зөвлөхөөр хэдэн жил ажиллаж байгаад одоо Хонконгт ажиллаж байгаа Камерон гэгч залуу байна. Энэхүү Жексон Кох нь АН-д зөвлөгөө өгдөг ба алтны роялти бууруулах хуулийн төсөл боловсруулсан хүн юм.
 
Харин Камерон нь нь манай МАК компанийн хуулийн зөвлөх бөгөөд ингэхлээр МАН-д ихээхэн нөлөөтэй нь мэдээж хэрэг. Мань Жастин Капла Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярыг барьж авч “зодсон” нөгөөх алдарт хүн юм. Ерөнхий сайдыг нь зоддог, татвар төлдөггүй, тэгээд Ерөнхийлөгчөөс нь өршөөгдөөд гэмт хэргээс мултраад алга болдог хүнийг нь мундаг гэнэ, харин Монгол улсыг арчаагаа алдсан хөгийн улс гэх нь мэдээж хэрэг.

Зураг № 2. Zurag 2

МАК-ийн Нямтайширын охин Цэлмүүний (голд нь зогсож буй өндөр) төрсөн өдрөөр.

Zurag 3

Зураг 3. Хэдхэн (3 ?) жилийн өмнө АНУ-ын Батлан Хамгаалахын сайд асан Дональд Рамсфильд Монголд ирэхэд Жексон Кох Сох өөрөө хүлээн авалт зохион байгуулж байна. Ихээхэн том зиндааны нөхөр байгаа биз…

Энэ мэдээллийн мөрөөр монголын эх оронч сайт “Golomt.org” маш нарийн нямбай судалж олон нийтэд дэлгэсэн ба уг сайтаар дамжин маш ноцтой хэлэлцүүлэг болж байсныг одоо ч тэндээс үзэж болно. Иймээс би “Golomt.org” сайтын Амарлин нарын залуустаа гүн талархал илэрхийлж байна. Үүнээс хойш эл ноцтой асуудал нэн тодорхой хүмүүсийн анхаарлын төвд орсон ба мэдээллийн хэмжээ байнга өсөн нэмэгдэж ирснийг онцлон дурдаж байна.

УИХ-ын гишүүн Г.Уянгын Ч.Сайханбилэгийг томилох хурал дээр хэлсэн үгийг сануулах ёстой. “Санаатай санаатайгүй аль нь болохыг би хэлж мэдэхгүй байна, гэхдээ манай төрийн гурван өндөрлөг, ҮАБЗ-ийн бүх гишүүд АНУ-д төгссөн хүмүүсээс бүрдлээ”.

Эндээс үзэхэд Олон Овоот, СаусГоби Сэндс, Оюу Толгой, Таван Толгойг зэргийг дамжсан олон улсын түвшний, Монголын маш олон улс төрчид оролцсон ихээхэн том сүлжээ байгаа бөгөөд тэд Монгол орны баялгийг завшин авч, энд тэндэхийн оффшор бүсэд нуун дарагдуулдаг үйл ажиллагаа эрхэлдэг гэж дүгнэж болно.
Энэ талаар ахин өгүүлэх шаардлага гарна гэж би бодож байна…
 

Судлаач Х.Д.Ганхуяг.
2016 оны 05 дугаар сарын 16.
 
Эх сурвалж: ganaa.mn блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блогganaa.mn - ээс уншина уу?