УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөхөөр ажиллаж байсан З.Пагмажав “Тайваний тагнуул байжээ”, “Монгол Улсын төрийн нууцыг Тайвань руу гаргадаг байж” гэх мэдээлэл өнгөрсөн оны намар гэнэт цацагдаж олныг цочоосноос хойш хэдэн сарын хугацаа өнгөрчээ. Миний бие Үндэсний телевизээр энэ асуудлын талаар байр сууриа илэрхийлсэн ярилцлагад орсны дараа ихэнх хэвлэл мэдээлэл, олон нийт уг асуудалд илүү бодитой, төв байр сууринаас хандаж эхэлсэн юм.
Харин тодорхой улс төрчид, мэдээллийн зарим сайт, нийгмийн сүлжээнд нэр, нүүрээ нуусан тодорхой хүмүүсийн зүгээс энэ асуудлыг улс төржүүлэх, зориудаар мушгин гуйвуулж миний эсрэг чиглүүлэх оролдлого зогссонгүй. Цаашид сонгууль дөхөх тусам ил далд гүтгэлэг тараах, олныг төөрөгдүүлэх энэ үйлдэл эрчээ авах төлөвтэй байна.
Аюулгүй байдлын салбарт ажиллаж ирсэн, тагнуулын байгууллагын ажлын онцлогийг ойлгож хүндэлдэг хүний хувьд мэргэжлийн байгууллагад нь тайван ажиллаж үнэн мөнийг тогтоох боломжийг олгоё гэсэн хүлээц тэвчээр маань улс төрийн ашиг хонжоо хайгчдад “бэлэн хоол” болох шинжтэй. Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг санаачилж, батлуулахын төлөө зүтгэж ирсэн хүний хувьд тууштай барьж ирсэн “хэвлэлтэй зарга хийхгүй” гэсэн бодол маань ч намайг зорилготой гүтгэгчдэд шүршүүлэх чимээгүй бай болгож байгааг сэтгүүлч нөхөд маань хүртэл хэлэх болов. “Хэвлэлийн эрх чөлөө” гэдэг уг нь бусдыг дур зоргоороо гүтгэж доромжлохын нэр биш билээ.
Иймд энэ бүх гүжир гүтгэлгийг тэвчээр заан хараад суух бус, асуудлын үнэн мөнийг өөрт байгаа мэдээллийн хүрээнд, өөрийн үгээр олон нийтэд өгүүлэх нь зөв гэж үзлээ. Үр хүүхэд, эх орныхоо ирээдүйг сайн сайхан байлгахсан гэж хичээж, улс төрийн хатуу ширүүн амьдрал дундуур өөдрөг бодол тээн зүтгэж яваа эх хүний хувиар, эмэгтэй хүний хувиар би өөрийгөө өмгөөлөн дуугарах бүрэн эрхтэй.
“Муу үг модон улаатай” гэж үг бий. Монголын төрд байгаа хүмүүс бүгд хувиа хичээгсэд, эх орноосоо урвагчид мэт хар мэдээллийг нийгэмд зорилготойгоор түгээж, төрд итгэх олны итгэлийг зориудаар үгүй хийхийн хэрээр улс орны минь, үр хүүхдийн минь хувь заяа гудайх вий гэдэг эмзэглэл ч энэ талаар бичих сэдэл төрүүлснийг онцлон хэлэх учиртай.
Ингээд “эх орноосоо урвасан” гэх хүнд хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа миний зөвлөх асан З.Пагмажавын талаар, түүнийг шалгаж байгаа хэргийн талаар, мөн энэ хэргийн бодит нөхцөл байдлаас үл хамаарч миний эсрэг зохион байгуулж байгаа “тусгай ажиллагаа”-ны талаар, үүний цаадах зорилготой улс төрийн талаарх өөрийн бодлоо уншигч тантай хуваалцъя.
МИНИЙ МЭДЭХ З.ПАГМАЖАВ
Миний бие 1995 онд их сургууль төгссөн цагаас 2005 онд Тайбэй дахь Улаанбаатарын төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилогдох хүртлээ тухайн үед Батлан хамгаалах яамны харьяанд байсан Стратегийн судалгааны хүрээлэнд судлаач, ахлах судлаачаар 10 жил ажилласан. Монголчууд бид ерэн оноос өмнө социалист хамтын нөхөрлөлийн орнуудын нийтлэг эрх ашгийг дээдлэх үүрэгтэй, улс үндэснийхээ, ард түмнийхээ эрх ашгийн талаар зоригтой дуугарах бүү хэл ийм үг хэрэглэх ч эрхгүй шахуу байсан нь түүхийн гашуун үнэн.
Наяад оны дундуур хуучин ЗХУ-аас эхэлсэн “перестройка” улмаар бүх социалист орныг хамарсан ардчиллын төлөөх давалгаа болон эрчээ авч, Монгол Улсад хүний эрхийг төдийгүй улс үндэсний эрх чөлөөгөө зарлан тунхаглах боломжийг авч ирсэн юм. Хоёр хөрш орон эв зүйгээ ололцож, Зөвлөлтийн цэрэг Монголоос гарсан цагаас монголчууд бидэнд өөрийн үндэсний эрх ашгаа зарлан тунхаглаж, аюулгүй байдал гэдэг ойлголт, түүнийг хэрхэн хангах бодлогоо дотооддоо тодорхойлох, гадаадад хөрш орнууд болон бусад улс оронд ойлгуулж амар тайван амьдралаа баталгаажуулах шаардлага тулгарсан.
Чухам ийм л шаардлагын үүднээс тухайн үеийн төр засгийн шийдвэрээр энэ асуудлыг судалж төрийн бодлогод дэмжлэг үзүүлэх зорилгоор Стратегийн судалгааны хүрээлэн гэж байгууллагыг байгуулсан байдаг.
Намайг сургууль төгсч ирээд анх ажилд ороход манай хүрээлэн цөөн судлаачтай, цомхон бүрэлдэхүүнтэй боловч хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг батлан хамгаалах, гадаад харилцааны салбарт хүчин зүтгэж ирсэн ахмад, дунд үеийн голдуу сайхан хамт олон угтаж байсныг одоо ч дотноор дурсан санадаг.
Хүрээлэнгийн удирдлага судлаачдынхаа эгнээг залуусаар тэлж, зааж сургах бодлого барьж байсны хүрээнд энэ үүд сайтай байгууллагад анх ажилд орсон залуусын нэг нь би.
Миний араас намайг ажиллах хугацаанд англи, орос, хятад хэлтэй залуучуудыг судлаачаар авч ажиллуулж байсны дунд З.Пагмажав байсан.
Улсын багшийн их сургуулийн хятад хэлний ангийг төгссөн, хөдөө төрж, багаасаа хагас өнчин, олуулаа өссөн, амьдралын төлөө тэмцэх эрмэлзэлтэй, хамт олонтойгоо эвлэгхэн, ажилд зүтгэлтэй, жирийн л нэг монгол бүсгүй. Би 2005 онд хүрээлэнгээсээ өөр ажилд шилжих хүртлээ З.Пагмажавтай гурван жил гаруй хамт ажиллахдаа түүний талаар их л нааштай бодолтой үлдэж билээ.
Түүнээс хойш тус тусдаа ажил амьдралын мөр хөөж явсаар 2011 оны зунаас З.Пагмажавтай дахин хамт ажиллах болсон юм. Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байх үед миний реферэнт бүсгүй хүүхэд төрүүлэх болж З.Пагмажав түүний оронд 9 сар орчим хугацаанд надтай хамт ажилласан. 2012 оны сонгуулийн дүнгээр УИХ-ын гишүүнээр ажиллах болсон цагаас ажилд сэтгэлээсээ ханддаг чанарыг нь үнэлж З.Пагмажавт би өөрийн зөвлөхөөрөө ажиллуулах хүсэлт тавьж, иргэд, олон нийттэй ажиллах үүрэг оногдуулсан юм.
Хань ижилдээ түшиг болж амьдралаа өөд татах, хоёр балчир хүүхдээ эхийн халамжаар дутаахгүй байх, нэг өрөө байрныхаа зээлийг төлөх, хүнд өвчин туссан аавыгаа асрах гээд амьдралын чамгүй ачааны хажуугаар элдэв шалтаг зовлон тоочихгүйгээр өмнөх ажлаа амжуулах гэж зүтгэдэг байсанд нь одоо ч талархдаг.
Багаасаа амьдралын хатуу хүтүүг туулсан эмэгтэй хүний хувьд зовж зүдэрсэн, дэмжлэг туслалцаа хүссэн хүмүүст чадах чинээгээрээ туслах гэж зүтгэдэг байсныг нь хэлэх хүн олон. Өнөөдөр ч бие нь ямар байгаа вэ гэж сураглах, ганц цайны сүү, хонины мах өгчих юмсан гэж санаа тавих, шинэ жил цагаан сараар хүртэл Пагмаагийн хүүхдүүдэд өгүүлээрэй гэж бэлэг явуулах хүн ялангуяа Эрдэнэтийнхний дунд олон бий.
Тэр бүрт хамт ажилладаг охид маань нулимсаа цийлэлзүүлж байгааг харах гашуун. Миний мэдэх, бас хамт ажиллаж, сурч байсан хүмүүс нь, нутаг усныхан нь гээд олон хүний гэрчлэх З.Пагмажав ийм л хүн.
“ТАГНУУЛ”-ЫН ХЭМЭЭХ ХЭРЭГ
2015 оны хаврын нэгэн өдөр Тагнуулын байгууллагын удирдлага надад З.Пагмажавыг гадаадын тусгай албаны ажилтантай холбоотой байсан эсэх талаар сэжиглэн шалгаж эхэлсэн тухай албан ёсоор дуулгасан. “З.Пагмажавын ажлынхаа гадуур хийж байсан үйл ажиллагаатай холбоотой” байсан тухай битүү хатуу мэдээлэл өгч, хэргийг шалгахад хүндрэл учруулахгүй байх үүднээс ажлаас нь яаралтай чөлөөлж өгөх хүсэлт тавьсан юм. Хамт ажилладаг залуустаа хүний ёсоор итгэж явдгийн хувьд шалгаад үнэн мөн нь удахгүй тогтоогдоод буцаад ажилдаа орох байлгүй дээ гэсэн бодлоор З.Пагмажавыг ажлаас нь чөлөөлсөн.
Шүүх хурлын өмнө түүнтэй уулзахад “Надад санаатай хийсэн хэрэг байхгүй. Улсын нууц мэдээлэл олж авсан, хүнд дамжуулж өгсөн зүйл байхгүй. Миний орчуулга хийж өгсөн хүмүүс цаанаа далд ажилтай байсан эсэхийг би мэдэхгүй. Шүүхээр ороод цагаадаад гарах байх аа” гэсэн итгэлтэй байсан нь намайг тайвшруулж байлаа.
Тайван байх бодитой шалтгаан ч надад байсан. Төрийн нууц гэдэг хаа сайгүй ширээн дээр хөглөрч байдаг эрээн цаас биш ээ. З.Пагмажав төрийн нууцтай харьцдаггүй. Миний хувьд ч хуулийн дагуу Ерөнхийлөгчийн зөвлөх байхдаа ч, УИХ-ын гишүүний хувиар ч улсын нууц бичиг баримттай шаардлагатай үед гарын үсэг зурж танилцахаас бус нууц бичиг баримт хадгалдаггүй.
Нөгөө талаар Төрийн нууцын хуулиар хэрэв нууц алдагдсан бол түүнийг хадгалж хамгаалах үүрэгтэй төрийн нууц хариуцдаг албан тушаалтан нэн түрүүнд хариуцлага хүлээдэг. З.Пагмажавын ажиллаж байсан аль нэгэн байгууллагын нууцын ажилтан З.Пагмажавт нууц бичиг баримт өгч хариуцлага алдсан, шалгагдсан тухай асуудал огт гараагүй байдаг.
Хэдэн жилийн өмнө УИХ-ын тамгын газрын нэгэн ажилтан өөрийн хариуцаж байсан УИХ-ын даргын айлчлалын хөтөлбөр, агуулгыг нууц байх үед нь Оросын элчингийн ажилтанд дамжуулсан хэргээр ял сонссон гэх хэрэг гарч байсан. Үүн шиг тийм мэдээллийг тэгж задруулсан гэх барин тавин нотолгоотой зүйл ч сонсоогүй.
Миний энэ таамаг, итгэл үнэмшил зөв байсан нь өнөөдөр нэгэнт тодорхой болж, З.Пагмажав төрийн нууц задруулсан тухай асуудал огт тогтоогдоогүй болохыг өмгөөлөгч нь хэлж байгаа. Харин “хамтран ажилласан...” гэдэг үгс л энэ хэргийн эргэн тойронд сонсогдож байна. З.Пагмажавын орчуулга хийж өгч тусалсан гэх хүмүүс хэн байсан, З.Пагмажав түүнээс болж буруудах бодитой үндэслэл, шалтгаан байгаа эсэхийг би харамсалтай нь тогтоох боломжгүй.
Анхан шатны шүүх хурлаас түүнд Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх заалт буюу “Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан...” гэх үндэслэлээр 16 жилийн ял оноосон нь үнэхээр цочирдмоор үйл явдал байлаа.
Хэдэн сарын дараа давж заалдах шатны шүүхээс З.Пагмажавыг гэм буруутайд тооцож яллах хангалттай нотлох баримт тогтоогдохгүй байна гэж үзээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.
З.Пагмажавын авсан ялын хугацаа төдийгүй “эх орныхоо тусгаар тогтнол... батлан хамгаалах хүчин чадалд хор хохирол учруулах зорилгоор... дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан...” хэмээн хөврөх үгийн агуулга нь хүртэл энхийн цагт ажиллаж амьдарч яваа хэн хүний хувьд санаанд огт багтамгүй.
Хүйтэн дайны үед тогтоосон Эрүүгийн хуулийн зүйл заалт өнөөг хүртэл өөрчлөгдөөгүй хэвээр явж байгаа нь энэ.
Монгол Улс 1992 онд Ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсан цаг мөчөөс бүх улс оронтой энх тайванч, найрсаг харилцаатай байх бодлого барьж ирсэн. Дайсан буюу дайсагнагч гэж зарласан улс орон ч, байгууллага ч, хүн ч одоогоор манай улсад байхгүй. Эрүүгийн хууль дахь дайны цагийн зүйл заалт өнөөг хүртэл хэвээр явж ирсэн нь нэг л өдөр хүний амьдралыг аянга мэт ниргэх том эрсдэл агуулж байсныг З.Пагмажавын түүх гашуунаар мэдрүүлж байна.
Нөгөө талаас хүний эрхийг дээдэлдэг Үндсэн хуультай ардчилсан орны хувьд З.Пагмажавыг буруутгаж байгаа бол юуны түрүүнд үнэхээр эх орныхоо эсрэг зорилго агуулж байсан эсэхийг нь хөдлөшгүй баримтаар тогтоох ёстой гэсэн санаа Эрүүгийн хуулийн 79.1 дэх зүйл заалтыг уншаад үзэхэд л тодорхой харагддаг. Үүнийг туршлагатай хуульчид, судлаачид ч бүгд хэлж байгаа.
Зорилго сэдлийг нь үл харгалзан “хамтран ажилласан” гэдэг хоёр үгэнд бүгдийг тохох аваас ард нь нэг хүний, нэгэн гэр бүлийн энэ насны амьдрал сүйрч болох томоохон эрсдэл оршиж байгаа бус уу. Орчуулга хийж өгсөн, санаандгүйгээр тусалсан гадны хүн нь тусгай албаны хүн байсан гэдэг үндэслэлээр ажлаа хийж явсан хэн нэг орчуулагч, эсвэл таксины жолооч буруудахгүй байх баталгаа манайд байна уу.
Монголд ажиллаж амьдарч байгаа гадны хүмүүс цаанаа аль нэг орны тусгай албатай холбоотой эсэхийг манай иргэд хэрхэн мэдэх вэ? Олон улсын харилцаа хөгжиж, дэлхий улам хавтгайрч байгаа цаг шүү дээ.
З.Пагмажавын гэр бүл, ах дүүсийн хувьд ч, хамт ажиллаж байсан бидний хувьд ч тэр яаж ч алдаж эндлээ гээд үр хүүхэд нь гишгэж яваа төрсөн газар шороо, эх орныхоо эсрэг санаатайгаар тэрсэлсэн зүйл хийх учиргүй гэдэг хатуу итгэлтэй байгаа. Арван зургаан жил хоригдох хэмжээнд улс орондоо санаатай хохирол учруулсан зүйл байх ёсгүй, түүнд Монголын төр хүнлэг, шударга хандана гэсэн хатуу итгэлээ хадгалсаар, хуулийн байгууллагад итгэж, ажилд нь хүлээцтэй, хүндэтгэлтэй хандсаар байна.
Хэрэг нь нэмэлт мөрдөн байцаалтад буцсаны дараа тэр хүнд мэс засал хийлгэж, ямар ч гэсэн хоёр бүлтэгнэсэн хүүхдийнхээ элгийг дэвтээж хамт байгаа. Гэхдээ цаашид яах бол гэдэг айдас түгшүүр амьдралд хөлөө олж ядаж яваа энэ залуу гэр бүлийг нөмөрсөн хэвээр байна.
“ТАГНУУЛ” ХЭМЭЭХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ АЖИЛЛАГАА
З.Пагмажав буруутай эсэхийг шалгаж тогтоох нь хуулийн байгууллагын ажил. Харин үүнийг ашиглаж эргэн тойронд нь өрнөж байгаа үйл явдлыг ажвал анхаарал татахгүй байхын аргагүй дүр зураг тодорно. “Бөөсний онигоо” гэдэг шиг “З.Пагмажав... гэж эхлээд М.Батчимэг Тайваньд ажиллаж байсан” гэж дуусдаг тагнуулын тухай цуврал үлгэр харин З.Пагмажавыг биш, намайг онилсон миний эсрэг улс төрийн кампанит ажиллагаа. Үүнд эргэлзэх зүйл үгүй.
Наймдугаар сард болсон анхан шатны шүүх хурлаас иргэн З.Пагмажавт ял оноосон тухай товч мэдээлэл тухайн үед хэвлэлээр цухас мэдээлэгдээд өнгөрсөн. Тагнуулын байгууллагын шалгаж байгаа асуудал, шүүх хурал бүгд хаалттай, нууц явагддаг. Хэчнээн эргэлзэж байлаа ч төрийн хууль УИХ-ын гишүүнд ч адил үйлчилдэг болохоор шүүх хурлын тухай нээлттэй эргэлзээ дэвшүүлж, асуудлыг улс төржүүлж олон нийтийн анхааралд аваачих ёс зүй надад байгаагүй.
Гэтэл түүнээс бүтэн гурван долоо хоногийн дараа буюу Ардчилсан намын бүлэг тухайн үед улс төрийн төдийгүй олон нийтийн хүрээнд ихээхэн анхаарал татаж байсан Өршөөлийн хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах шийдвэр гаргасны маргааш өглөө нь УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх гадаадын тагнуул байсан тухай мэдээлэл хэвлэлээр шуугиан тарьж эхэлсэн юм.
Нэг өдрийн дотор бараг бүх сонин, сайт, телевизээр нэгэн зэрэг дуулиан болон цацагдсан тэдгээр мэдээлэл надад “мэдээллийн дайн” гэдэг зүйлийг өөрийн эрхгүй санагдуулж байсныг одоо ч тод санаж байна.
Энэ явдлаас хоёр гурав хоногийн өмнө Төрийн ордонд таарсан нэгэн сэтгүүлч “зөвлөхийнхөө тагнуулын хэргийг тайлбарлаж өгөөч” гэх өдөөн хатгасан өнгө аястай зүйл асуухад би тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гээд л өнгөрсөн. Яг тэр өдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн твиттер хуудаснаа “УИХ-ын гишүүний зөвлөхийн эх орноосоо урвасан хэргийг өршөөлийн хуульд хамруулах гэж байна” гэх утгатай зүйл бичсэн байлаа. Энэ хоёр үйл явдлын дараа надад зарим хүмүүс энэ асуудлыг зорилготойгоор улс төржүүлэхийг хичээж байгаа юм байна даа гэх бодол төрсөн.
Хэвлэлээр гарсан бүх мэдээллийг харьцуулж нягталж үзэхэд хоёр зүйл өөрийн эрхгүй анхааралд өртсөн юм.
Нэгд. Нэлээд олон мэдээнд З.Пагмажавын нэрийг хүртэл Ханджав гэхчлэн эндүүрч дурдсан боловч миний намтрыг, тэр дундаа миний Бээжинд их сургууль төгссөнийг, Тайваньд ажиллаж байсныг дэлгэрүүлэн бичсэн нь З.Пагмажавын асуудлыг ямар ч хамаагүй аргаар надтай холбох зорилго тавьж байгааг харуулж байлаа.
Хоёрт. Ардчилсан намын бүлэг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өршөөлийн хуульд тавьсан хоригийг хүлээн авах болсныг, тэр дунд “эх орноосоо урвасан”, “тагнуул хийсэн” хэргийг өршөөх асуудлаар Ерөнхийлөгч Ардчилсан намын гишүүдтэй тохирсон тухай мэдээлэл байлаа.
Олны анхаарал татсан энэ бүх мэдээлэл нэгд М.Батчимэгийг ямар ч хамаагүй аргаар “эх орноосоо урвасан хэрэг”-т холбоотой гэх ойлголтыг олон нийтэд өгөх, хоёрт өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг харлуулах зорилго агуулж байсан нь илэрхий байв. Ерөнхийлөгчийн хориг үнэн хэрэгтээ албан тушаалтны авилгын хэрэгтэй холбоотой байснаас бус З.Пагмажавын ял авсан зүйл заалттай огтхон ч холбоогүй байсан. Ардчилсан намын бүлэг дээр ч ийм асуудал огт яригдаагүй. Харин хоригийн асуудалд хэн ингэтэл эмзэглэсэн нь сонин байлаа.
Тухайн үед Үндэсний телевизээс тайлбар хийх хүсэлтийг хүлээн авч ярилцлага өгсөний дараа олон хүний эргэлзээ тайлагдаж, ихэнх хэвлэл мэдээлэл ч энэ асуудалд төв байр сууринаас хандаж эхэлсэн юм.
Харин зорилготой гүтгэлэг зогссонгүй. Үүнийг зориудаар зохион байгуулагчид энэ сэдвийг давтамжтайгаар дэвэргэж, олны анхааралд байлгахыг одоо ч хичээсээр. Тагнуулын байгууллагаар шалгагдаж, ял авсан Б.Чинбаяр гэж миний огт танихгүй хүнийг миний туслах байсан мэтээр дахин гүтгэлэг түгээж “зөвлөх, туслах хоёр нь хоёулаа тагнуул...”, “хоёр туслах нь тагнуул” гэхчлэн үргэлжлүүлсээр байна. Гэхдээ энэ сэдвийг зориудаар хөндөж нийтэлдэг хэдхэн нэр бүхий сайт, твиттер, фэйсбүүкийн орчинд нэр нүүрээ нуусан хоёр гурван тодорхой аккаунт, захиалгатай сэтгэгдэл бичдэг хэд хэдэн тогтмол IP хаяг л байдаг юм.
Улс төрийн хүрээнд энэ асуудлыг хамгийн их шохоорхож, ил зарлаж, зав л гарвал ярьж явдаг хүн бол энэ жилийн сонгуульд Орхон аймагт нэр дэвшихээ зарлаж яваа УИХ-ын гишүүн О.Баасанхүү. Гэхдээ тэр бусдын тавьсан сум нь болохоос нум нь ч биш. Хэний зараалаар, ямар зорилгоор ярьж явдгийг нь цаг хугацаа олон түмэнд харуулах биз ээ.
О.Баасанхүү энэ талаар УИХ-ын чуулган дээр ч, хүмүүсийн дунд ч далим л гарвал ярьж явдаг.
Тагнуулын байгууллагаас “...энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн М.Батчимэгийг шалгах ямар нэг үндэслэл байхгүй” гэдгийг тухайн үед хэвлэлээр мэдэгдэж л байсан. УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд ч ийм албан ёсны бичиг ирүүлсэн байдаг.
О.Баасанхүү үнэхээр улс орны эрх ашгийн төлөө санаа зовсон бол тагнуулын байгууллагад, эсвэл УИХ-ын тусгай хяналтын дэд хороонд албан ёсоор хандаад УИХ дотор тагнуулын хэрэгт холбоотой, эсвэл сэжиглэгдэж байгаа хүн бий эсэх талаар мэдээлэл авчих боломж уг нь бий. “Ажиллагаа”-г сонирхолтой, сунжирсан байлгахын тулд зориудаар “мартдаг” биз дээ.
ХАР ТАМХИ, МҮҮН, ТАГНУУЛ...
Ямар ч хамаагүй аргаар гутаан доромжлох гэсэн энэ “ажиллагаа” зөвхөн миний эсрэг өрнөж байгаа юм биш ээ. Х.Тэмүүжингийн “хар тамхины хэрэг”, Л.Гантөмөрийн “мүүн” ... гээд л цааш үргэлжилнэ. Ихээхэн мөнгө зарж, олон нийтийг цочоож бухимдуулан байж нийгэмд цацсан энэ бүх үлгэрийн ард үлдэх үнэн гэж үгүй.
Монголд сонгууль болох бүрт моод болж ирсэн нэгэн сэдэв бий. Тэр нь хятадын эрлийзүүдийг олж тогтоох. Олон нийт энэ сэдвээс залхаж сонирхохоо болилоо гэв үү, аль эсвэл “тагнуул” нь илүү шинэ моод болно гэж үзэв үү.
Юутай ч энэ жилийн сонгуулийг угтаж М.Батчимэгийг “хятадын тагнуул”, эсвэл “тайваний тагнуул” болгох ажиллагааг зорилготойгоор амилуулахыг хүсэгчид цөөн биш байх бололтой. Улс төрд магтуулах гэж орж ирээгүй болохоор учиргүй эмзэглэж сүйд болох юм алга. Тиймдээ ч доромжилсон бүхэнд хариу барих гэж цоролзож явсан удаагүй.
Харин сонгуульд ялахын тулд, эсвэл хэн нэгнийг зорилготойгоор унагахын тулд улс орныхоо гадаад нэр хүндийг гутааж, үндэсний үзлээр улс төр хийх арчаагүй улс төртэй эвлэрээд суухгүй. Эх орон хэмээх сайхан үгээр халхавч хийж, дотоодын өрсөлдөгчөө гутаахын тулд, нийгмийн анхаарлыг өөртөө татахын тулд гадна хөршөө үзэн ядуулах сэтгэлзүйг дэврээх нь эх орончийн хийдэг ажил лав биш.
Оросыг, эсвэл Хятадыг үзэн ядах сэтгэлгээг дэврээх нь, тэд Монголын төрд тагнуулаа шургуулж дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гэж “сенсаацлах” нь Монголын эрх ашиг биш. Олон нийт энэ асуудалд сонор соргог хандах нь туйлын чухал билээ. Намар хаврыг дамжин үргэлжилж байгаа “тагнуул”-ын хэмээх сенсаацтай хэрэг, түүний эргэн тойрон дахь үйл явдлын талаарх бодлоо уншигч тантай хуваалцахад ийм байна.
УИХ-ын гишүүн Мигэддоржийн БАТЧИМЭГ
2016 оны 5 дугаар сарын 16
Сэтгэгдэл0
Тагнуул л бол тагнуул. Өөр хэлэх үг даан ч алга даа.
Ugaasaa Battulga gedeggiig shuud helchihgui dee.ter Bayartsogtiig hyatadiin erliiz gej ireed l bugdiig ehelsen!!!
ийм элдэв юм бичиж өөрийгөө өмөөрч цаг заваа гарздаж суухаар хууль сайн унш.бүх шатны шүүхээр нотолчихоод байхад яаж гүрийгээд нэмэргүй л дээ.хууль тайлбарлаж зөв бурууг шүүдэг хүн нь чи биш.сонгууль дөхөхөөр нүүрний арьсаа хамгаалах гэсэн явуургүй оролдлого.сүүлийн үед илт хууль зөрчиж асуудалд уначихаараа хэлмэгдүүлж байна гэдэг их моод болж дээ
Танай Монгол улс биш ээ гэдэг улсын төлөөлөгчийн газарт ажиллаж болох уу
Жэнко шдээ, vмхий жэнко л иймэрхvv юм хийгээд улс орныг хагалж бутаргаж, дундаас нь vсрэх сэг зэлмээр хооллож, еерийн ТЗ болон бусад луйварийг дарах гэж ядаж байгаа... Цаг хугацаа енгерех тусам улам л ил болно доо... Болвсролгvй махан толгой муу юм сэдэхдээ сайныг нь яана?! Яаг л мафитай кано шиг...
Энэ балай авгайг хэн ч танихгүй мэдэхгүй байхад Элбэгдөрж шүүд эрх мэдлээрээ УИХ-ын сэнтийд залсан!!!! Энэ яадаг ямар учиртай, ЭРХ ДАРХТАЙ АВГАЙ ВЭ??????? НЭГЛ ТОМ ШАЛТГААН байна. Гадныхны үзэл баримтлалаар тархиа угаалгасан, олигтой суурь боловсрол Байхгүй. Хятадад Хэл соёлын сургууль төгссөн гэх энэ авгай ХЭНИЙ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛДАГ ВЭ??? Америк болоод Хятад. Тайвань, Хятадын ТАГНУУЛ гэдэг нь үнэн шүү дээ. Энэ авгай зүгээр л зайлуул!!!! Элбэгдоржиин хормойноос зүүгдээд гэнэт гарч ирсэн шигээ, гэнэт ДАЛД ОР!!!
Tagnuul bish muniig daldiig hardag dalai laml medeh baih. Bi tagnuulaa gej hench helehgui bailguidee
ИНГЭХ ТУСАМ БАТЧИМЭГ ЧИ ӨӨРӨӨ МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА. ИЧЭЭЧ ЭЭ. ГАНЦ ЧАМ ШИГ ХҮҮХНИЙГ УНАГААХ ГЭЭД ЦЕГ, АТГ, ТЕГ НИЙЛЖ НЭГ МУУ ХҮҮХНИЙГ ЗОЛИОСОЛЖ ЖҮЖИГ ТАВЬЖ БАЙГАА ГЭДЭГТ ХЭН ИТГЭХ ЮМ БЭЭ? БАС НЭГ УТГАГҮЙ ЮМ ТВ-ЭЭР ЯРИАД БАЙСАН. ЧИ ГИШҮҮНЭЭС УНАНГУУТ ЧАМАЙГ Ч ШАЛГАНА Ш ДЭЭ. ДУРРААКК ЮМ УУ? БИД ИЙМ ЮМ ОЙЛГОХГҮЙ ГЭЖ, СОНГУУЛИЙН ПИАР ХИЙЖ АРЬСАА ХАМГААЛЖ БАЙГАА УХААНТАЙ ЮМ УУ?
yooyoo, yamar aimaar ichih nuurgui avgai ve... Odoo eh oronchiin durd togloh ni uu?
chi hutsaa. chadal chini hurvel tanai tagnuuliig bi barichihlaa geed ter barisan hunee taivand tushaachih. cham shig mal chadahgui l dee
Хэрэв хамтран ажилласнаар шийтгүүлдэг бол Ц.Нямдорж ч хангалттайгаар барахгүй хамтран ажилласан хүн дээ...
Tagnuul bol tagnuul
Батчимэг, Одонтуяа нарын дундач хүмүүсээр төрөө бариулмааргүй байна. Оюун, Бурмаа нар шиг хүмүүс бол болж байна. Оюунгэрэл арай л болоогүй байна. За, Арвин, Эрдэнэчимэг, Сарангэрэл, Оюунхорол гэсэн улсууд бол зүгээр л больчих хэрэгтэй. Уянга гэдэг хорлон сүйтгэгчээс холхон байх хэрэгтэй.
ИНГЭХ ТУСАМ БАТЧИМЭГ ЧИ ӨӨРӨӨ МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА. ИЧЭЭЧ ЭЭ. ГАНЦ ЧАМ ШИГ ХҮҮХНИЙГ УНАГААХ ГЭЭД ЦЕГ, АТГ, ТЕГ НИЙЛЖ НЭГ МУУ ХҮҮХНИЙГ ЗОЛИОСОЛЖ ЖҮЖИГ ТАВЬЖ БАЙГАА ГЭДЭГТ ХЭН ИТГЭХ ЮМ БЭЭ? БАС НЭГ УТГАГҮЙ ЮМ ТВ-ЭЭР ЯРИАД БАЙСАН. ЧИ ГИШҮҮНЭЭС УНАНГУУТ ЧАМАЙГ Ч ШАЛГАНА Ш ДЭЭ. ДУРРААКК ЮМ УУ? БИД ИЙМ ЮМ ОЙЛГОХГҮЙ ГЭЖ, СОНГУУЛИЙН ПИАР ХИЙЖ АРЬСАА ХАМГААЛЖ БАЙГАА УХААНТАЙ ЮМ УУ?
өөрийгөө гоё гэж боддог шиг байгаа юм. өрөвдөх юм даа. удахгүй лааз өшиглөх гэж байж юуун их зантай юм бээ?
Harahaar l yagaad ch yum hyatad hvvhen dvrtei tagnuul shig haragdaad baihiin
omhii guilgachin mongol chi hiatad hunii achaar neg muu amidrahchaa aidaj baigaagaa meddeg uu. mal chi ereeniig 1 odor haahad turj uhne. chi hiatad huniig harahaas durgui chini hurdeg bol chi hiarad hunii hiisen torgo durdan hiatad hunii tarisan hool undiig chadal chini hurvel bitgii heregle. mongol guilgachin chi ereend ochood ichihgui hiatad hunii garaas baraa tavaariig ni avdag bizdee
85.0.46.218 chi hutsaa muu jungaagiin sheesnii dusal mini
ИНГЭХ ТУСАМ БАТЧИМЭГ ЧИ ӨӨРӨӨ МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА. ИЧЭЭЧ ЭЭ. ГАНЦ ЧАМ ШИГ ХҮҮХНИЙГ УНАГААХ ГЭЭД ЦЕГ, АТГ, ТЕГ НИЙЛЖ НЭГ МУУ ХҮҮХНИЙГ ЗОЛИОСОЛЖ ЖҮЖИГ ТАВЬЖ БАЙГАА ГЭДЭГТ ХЭН ИТГЭХ ЮМ БЭЭ? БАС НЭГ УТГАГҮЙ ЮМ ТВ-ЭЭР ЯРИАД БАЙСАН. ЧИ ГИШҮҮНЭЭС УНАНГУУТ ЧАМАЙГ Ч ШАЛГАНА Ш ДЭЭ. ДУРРААКК ЮМ УУ? БИД ИЙМ ЮМ ОЙЛГОХГҮЙ ГЭЖ, СОНГУУЛИЙН ПИАР ХИЙЖ АРЬСАА ХАМГААЛЖ БАЙГАА УХААНТАЙ ЮМ УУ?
пагмажав тагуул гэхэсээ холбоочин.Харин батчимэг бол өөрөө тагнуул юм.Киногоор жишээлвэл батчимэг бол Штирлиц,пагмажав бол баригддаг холбоочин нь юм.Рейхийн сөрөг тагнуулын алба хэий сайн ажиллада ч Штирлицийг илрүүлж чадалгүй холбооочин амиа хорлоод дууусдаг.Манай ТЕГ шиг салаавч гаргасан иргэдтэй зууралдаж суудаг байгууллага харин ч холбоочныг барьсан нь аугаа том амжилт болсон гэж боддог.АН-р дүүрэн америк,хятад,тайваний тагнуулууд байгаа болохоор одоохондоо чи санаа амар байж болно.Харин эрх баригчид солигдвол та нарын тагнуул хийдэг хөг өнгөрөх болно.
Монголын шүүх худлаа шийдвэр гаргаад хүнийг хорьсон гэх нь
erh medel mongo bulaatsaldsan heden hulgaich tor shuu ium, huuli shuuh shuu iumaar ni togloj baigaag chi harhgui baina uu malaa
Erunhiilugch ni hyatadiin tsagaach bhad yunii chini ylsiin nuuts muuts ve.
энэ уг нь маш зөв бодолтой хүн.даанч зарим үед намынхаа хувилдаанд оролцоод өөрийгөө баллаад байх шиг байдаг
Энэ балай авгайг хэн ч танихгүй мэдэхгүй байхад Элбэгдөрж шүүд эрх мэдлээрээ УИХ-ын сэнтийд залсан!!!! Энэ яадаг ямар учиртай, ЭРХ ДАРХТАЙ АВГАЙ ВЭ??????? НЭГЛ ТОМ ШАЛТГААН байна. Гадныхны үзэл баримтлалаар тархиа угаалгасан, олигтой суурь боловсрол Байхгүй. Хятадад Хэл соёлын сургууль төгссөн гэх энэ авгай ХЭНИЙ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛДАГ ВЭ??? Америк болоод Хятад. Тайвань, Хятадын ТАГНУУЛ гэдэг нь үнэн шүү дээ. Энэ авгай зүгээр л зайлуул!!!! Элбэгдоржиин хормойноос зүүгдээд гэнэт гарч ирсэн шигээ, гэнэт ДАЛД ОР!!!
Тулхтай улс төрч эмэгтэй. Та хол явна. Энэ бол нэг л цаг үеийн дайралтат ажиллагаа. Үүнийг үл тоон цааш явах хэрэгтэй. Таныг маш олон хүн хүндэлж бас дэмжиж байгаа. Захиалгаар comment бичигч нар ямар ч зүйлийг мэддэг юм шиг худал гөрнө. Үүнийг эрх биш та мэдэх биз. Амжилт хүсье.
Харин тиймээ Монгол гэдэг эрх ашгийг бус нам фракцын эрх ашигт үйлчилэхээ болчихвол ч ер бол шударга л юмны төлөө дуугарчдаг байх хэрэгтэй дээ
ene bas neg hujaa iljig duugarlaa ih hurald oimsond tusgai daalgavaraar orj irsen biz dee bas tulhtai uls torch gechihjee estoi huzvaa
Тулхтай гэж ямар юмыг хэлдэг юм? Энэ хуухэн улс торч бишээ
Америк болоод Хятад. Тайвань, Хятадын ТАГНУУЛ гэдэг нь үнэн шүү дээ. Энэ авгай зүгээр л зайлуул!!!! Элбэгдоржиин хормойноос зүүгдээд гэнэт гарч ирсэн шигээ, гэнэт ДАЛД ОР!!!
Beijind surguulid surj baisan hun ch itgehed hetsuu dee
nerteigeer ni malaa chi hiatad ulsad holoo tavisan buh mongoliig hiatadiin tagnuul geed helchih malaa
ENE MUU HUJAA ALNII ALCHUUR NAAD UGEE HUJAADAA OCHIJ HEL CHI GEMGUI PAGMADULAMIIG OORIINHOO HEREGT CHICHIHSEN YUM BISHUU TAGNUUL BOL TAGNUUL ERDENETII IRGEDEE ENE MUU YANHAN HUJAAG HOSHNOGIIG DELBE OSHIGLOOD HOOJ YAVUUL
Zaa yunii tagnuul. manaid tagnaad suid boloh, nuutslah yum bdag yum uu. bugdeeree soliortsgoojee. batchimeg harin ch tulhtai uls turch shuu.
бАТчимэг бол маш сайн тагнуулч, үүрэг даалгаВраа онцсайН БИЕЛҮҮЛЖ, ЯАЖ баригдахгүй мултарч үлдэх вэ гэдгээ сайн мэддэг өндөр ур чадвартай, аргагүй л жинхэнэ мэргэжлийн тагнуулч хүн юм байна. Монголын ТЕГ-нхан түүнийг хэзээ ч илрүүлж чадахгүй.
omhii mongol chi huts. mongold tagnah ium baidag ium uu hulgaich aa. iug tooj shishleh ve. tord eeljilj garsan heden hulgaich heden medeegee sugavchlaad oorsdoo gadaad gurneer heren hesch baina shuu dee
OMHII JORLONGIIN OT MUU ZAYAAT ILJIG MIN CHI SONS BATCHIMEG BOL TAGNUUL HUJAA GICHII MON
Энэ авгай зүгээр л зайлуул!!!! Элбэгдоржиин хормойноос зүүгдээд гэнэт гарч ирсэн шигээ, гэнэт ДАЛД ОР!!!
omhii uher mongol hohi chini. uls ni guilgachin, humuus ni guilgachin. shaar mini chi chadal chini hurvel hiatad huvtsas omsolgui, hiatad hunii garaar tarij urguulsan ium bitgii ideerei. guilgachin mongol heden zuunii turshid hiatad hunii achaar Amid baigaa ich ium gej bod. uher chamd ene iumiig bi ingeed hiichihlee geed uzuuleh ium baina uu. uher mongol guilgaa guigaad badarchlaad delhiigeer tenene. bas boloogui ardchilal geh meteer hutsaad. omhii uher chi 1 metr daalimba hiij chadah uu.
Mongold Naymdorj,Bayrtsogt,Batchimeg,Enkhbayr geed urgeljlene dee.Zarim n khorigdono zarim n ugui...
Чи Элбэгдоржийн хун Гэхээр ой гутаад байгаа юм оодтэй хун Элбэгдоржтой ханьсах уу
Батчимэг гишүүн ! Таныг дэмжинээ !
iljigiig iljig l oilgono demjne uu baina uu iljignii hereg
Элбэгдорж л тайваний тагнуулыг дарга нь байхдаа АН-д, ерөнхийлөгч болоод ҮАБЗ-д, УИХ-ын сонгуульд намын жагсаалтанд шургуулсан шүү дээ. Одоо Эрдэнэтээс гаргачих санаатай Цагааныг явуулж, Сүхбаатарын одон гардуулаад л ...
Юм харагдаж байгаагаасаа өөр байдаг гэж философидч Хьюм хэлсэн байдаг. Энэ Батчимэг яг тэр жишээ мөн. Нээх үнэн төрхтэй. Юу хэлж хийж гийгүүлсэн юм бэ??? Энэ нийгэмд чинь шударга бус ялаад дууслаа, чиний дуу хоолой хаана байна? Бид өнөөдөр үр хүүхдийнхээ амьдралд үнэхээр санаа зовж байна, яахав?? Элбэгээгээ хар?? Ариун явдалтан мөн үү?? Чи яагаад дуугүй байна? Яагаад гэвэл чи хэн ч биш байсан, Элбэгээ чамайг гаргаж ирсэн! Одоо дахиад сонгогдмоор байна уу?? Тэгээд дээрхийг бичжээ? Уншихаас огиудас хүрч байна, амиаа хоохойлсон хэнд ч тал алдахгүй гэсэн жижүүрийн үгс.. больж үз. Битгий сонгогдоосой...гэж хүсье.
Ганчимэгт тулгасан Тайван тагнуулын хэрэг бол өөрийн буруугаас үүдэлтэй Алтанхуягийг огцорсоны дараа Ганчимэгийг Тайваний тагнуул гэж буруутгаж эхэлсэнийг тэр үеийн мэдээг уншихад тодорхой байдаг Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ үнэхээр мэргэн үг шүү Алтанхуягийг огцоруулах Элбэгдоржийн хуйвалдаанд Ганчимэг маш идэвхтэй оролцсон Өөрийн гайхуулдаг мэргэжил Стратеги тактикийн аргаар Алтанхуяггүй АН мундаг болно ярьж бичиж байсан Үр дүнг өнөөдөр хар...АН ч байхгүй Алтанхуяг ч байхгүй болов Түүний дэмжиж гаргасан Сайханбилэг гэж морь унасан толгойгүй ерөнхий сайдтай болов Элбэгдорж бол Алтанхуягаар халхавчилж МАН ын захиалгаар АН ыг сөнөөх зорилготой байжээ Гүтгүүлсэн Алтанхуягийн талынхан Ганчимэгийг Тайваны тагнуул гэж хариугаа авсан байх шүү
tertei tergui erdenetiin ard tumen hariugii ni ogood hoogood yavuulna batchimeg bol aldart tagnuul avgai tuslah holboochin hoer barigdaj yal uurchiheed baihad ih hurald ulger yariad suuj baina gedeg elbegdorjiin huch
ombuu uher chi moor moor. tagnuul barilaa geed cham shig gologt modhon enger duuren gialgar tomor zuuh odor irne. tagnuul barilaa geed chamaig bas 3 togroroor shagnah bolno. odor buhen changa hutsval shagnalaa avah bolno
Ганцхан чи л сонгоно доо
Энхбаярын эсрэг МАНАН-гийнхан бугдээрээ дээр нь хузуугуй еронхийлогч сонгуулийн хороо ер нь буруу гарын хун болгон тэмцэж байна. 2012 онд сонгуульд мэдлэг боловсрол хурэхгуй гэж хассан гээд боддоо тэгвэл чиний боловсрол хурэх уу, Элбэгдоржийн мэдлэг хурэх уу
AN NAMIIG SONGUULAAR UNAGAJ BAIJ ENE MUU LALAR AVGAI BARIJ SHOROND HIINE
тайвань одоо болтол Монголыг хятадын салшгүй нэг хэсэг гэж үздэг.Манай тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй.ийм улсад боловсрол ч эзэмших ёсгүй.Юүн хамтран ажиллах,юүн Улаанбаатар дахь Тайваний төлөөлөгчийн газарт ажиллах.байж болрх ёсгүй.Төрд гаргаж болохгүй
mongol mankuur chi hutsaa. mongoliig delhii daiaraa hiatadiin heseg gedeg. gants taivan bish. mal chi nudee nee. chinii saltaandaa uglasan bandaash chin hurtel hiatad hunii buteel. chi tsaigaa uuh aiagaa hiij chaddaggui mal shuu
galzuuu hvniii udriin temdeglel
hahahaha savaachih yumaa a . dojoodorj shig zohiolch bolvol yasiin hahahaha
Энэ авгай зүгээр л зайлуул!!!! Элбэгдоржиин хормойноос зүүгдээд гэнэт гарч ирсэн шигээ, гэнэт ДАЛД ОР!!!
МОНГОЛД ОЛОН ТООНЫ ХЯТАД СУУРЬШУУЛАХ БОДЛОГО ЯВЖ БАЙНА.
ШҮҮХ ТАГНУУЛ ГЭЭД БАТАЛЦАН БАЙХАД ЮУ ЯРИНА ВЭ ЭНЭ ХҮН.
Balai tagnyyl avgai. Orhonchuud arai ene balaig songohgui bailguidee
chi omdondoo sheesee dusaagaad suuj bai. heniig songoh uguigee orhonchuud medne.
Тэгвэл чи ганцаарай сонгоорой
munharsan uher mongoluud heniig songoson ch ur dun ni ijil. hen ni songogdood garsan ch mongol guilgachin guigachingaaraa uldene. songogdoj garsan hulgaich nar ni hulgaigaa amjuulj hiidgee hiine. mal chi onoodor iamar baina. iag iimeeree uldene. harin chinii nereer busad ulsaas avsan or chini hiazgaargui osson baina. malaa chinii hussen hun chini songogdson ch chi guilgachin heveer uldene
hooe mongol hun doromjilson yamar odson muu iljig ve chi chamaig duhii chin zom zohiod ogii zoohor iljig min hayagaa bich batchimeg bol hujaa alnii alchuur haytadiin tagnuuliin medeelegch gichii
1.Пагамжав төрийн өндөр албан тушаалтан ,хуулийн дархан эрхтэй хүн биш тул таныг дуудаж асуугаад ажлаас нь чөлөөлж өгнө үү манай байгууллага шалгах гэсэн юм гэж хэлэх шаардлага байхгүй харин таныг холбогдуулж байцаалт авсан байна үүнийгээ нуух гэж худал ярьж байна 2.таны үүсгэн байгуулсан Улаанбаатар стратег судалгааны хүрээлэнд ажиллаж байсан Машбат гэдэг хүнийг гадаадад консулааар явуулахыг ТЕГ яагаад болиулсан бэ гэдгийг ард түмэн мэдээгүй гэж бодоод байна уу 3.Пагамжавтай хам хэрэгт холбогдуулан таныг шалгах гэхээр таны гишүүний бүрэн эрх саад болоод байгаад асуудал байгааг олон нийт мэдэж байгаа та ч өөрөө мэдэж байгаа учраас дахин сонгогдохын төлөө бүхнийг хийж байна таныг ямарч үнээр хамаагүй гишүүн болгох эрх ашиг Элбэгдоржд бас байгаа 4. Та УИХ ын дэд даргын Тайванд хийх албан ёсны айлчлалд ажил ихтэй гадагш явах боломжгүй гэж татгалзаад мөн тэр үед хувиараа тайванд явж байсныг юу гэж ойлгох вэ 5. Пагамжавын хэргийг давж заалдах шатны шүүх тусгаарласан нь таны бүрэн эрхийн хугацаа дуусахыг хүлээж байгаа гэж ойлгогдож байна 6.тө амиа авч гарахын тулд Эрдэнэт нэр дэвшиж С Зоригын гэх хэргийг зохиолыг бичиж гэмгүй хүмүүст хилс хэрэг үүрүүлэх гэж байгаа юм биш үү тэгээгүй юм бол төрсөн нутаг Өвөрхангайдаа нэр дэвшилдээ эсвэл нутагтаа нэр дэвших нүүргүй болсон хүн юм уу ийм асуудалтай нэр холбогдсон ёс суртахуунтай хүн бол тайлбар тавиад байлгүй шууд л ёс суртахуунаа яриад нэрээ татаж авах ёстой
Энэ балай авгайг хэн ч танихгүй мэдэхгүй байхад Элбэгдөрж шүүд эрх мэдлээрээ УИХ-ын сэнтийд залсан!!!! Энэ яадаг ямар учиртай, ЭРХ ДАРХТАЙ АВГАЙ ВЭ??????? НЭГЛ ТОМ ШАЛТГААН байна. Гадныхны үзэл баримтлалаар тархиа угаалгасан, олигтой суурь боловсрол Байхгүй. Хятадад Хэл соёлын сургууль төгссөн гэх энэ авгай ХЭНИЙ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛДАГ ВЭ??? Америк болоод Хятад. Тайвань, Хятадын ТАГНУУЛ гэдэг нь үнэн шүү дээ. Энэ авгай зүгээр л зайлуул!!!! Элбэгдоржиин хормойноос зүүгдээд гэнэт гарч ирсэн шигээ, гэнэт ДАЛД ОР!!!
Тийм ш дээ. элбэгдорж гэдэг чадваргүй муухай хорлон сүйтгэгч Ерөнхийлөгч Энхбаярт ялагдахаа мэдээд түүнийг шоронд хорьж байгаад өөрөө өөрийгөө сонгож гарч ирсэн ш дээ, ээжийгээ ч хайрлахгүй, ээж нь гомдсондоо. Ийм аймшгийн амьтны туслах нь байсан юм уу, энэ эмэгтэй хүн
Ойлгомжтой.Гарцаагүй тагнуул юм байна.Нөхөр нь бас зүгээргүй гэж байгаа. Хятадын хөл гар.
Оорийнхээ оронд туслахдаа бариад огчихлоо гээд л мэдэмхийрдэг улсууд яриад байдаг гэнэ.
Batchimeg bol tagnuulch bish l dee. Zugeer l gadnii gar xol ashiglagdsan kondom
ТАГНУУЛ БИШ ЮМ БОЛ МОНГОЛ УЛС-ын ИХ РУУ ШУРГАЖ ОРОХ ГЭЖ ИНГЭЖ ҮХЭН ХАТАН ЗҮТГЭХ ХЭРЭГГҮЙ! ЦААНААСАА ДААЛГАВАРТАЙ БОЛООД Л ИНГЭЭД БАЙНА ШҮҮ ДЭЭ!
Батчимэг гэгч хүн л улс төрөөс зайлаасай. Чамаас айж байна. үнэхээр. Хийсэн бүхэн чинь аюул дагуулж байна шүү. Үнэндээ итгэж чадахгүй байна. Арай их хуралд нэрээ дэвшүүлж балайрахгүй биз дээ????
Энэ авгай зүгээр л зайлуул!!!! Элбэгдоржиин хормойноос зүүгдээд гэнэт гарч ирсэн шигээ, гэнэт ДАЛД ОР!!!
монголыг үндсэрхэг үзлээр нь далимдуулан, хэлний хууль гэгчээр халхавчлан бичиг үсэггүй, үл мэдэгчдийн орон болгох муу санаат харийнхны даалгаврыг үнэхээр сайн биелүүлсэн. үүнд нь галсан, чоймаа мэтийн мулгуу, хорлон сүйтгэгчид их нэмэр болсон. үнэхээр энэ хүн үйлдлээрээ улс, ард түмнийг хорлоод л байгаа шүү дээ. барьж хорих л хэрэгтэй.
omhii uher chi bol busdiin bogs dolooj ugaadas uuj guilga guij iavah tavilantai. hariin uls mongoliig tooj shinshleegui. shunalt uhruud hoorondoo erh medel horongo bulaatsaldaj hariinhan luu uraldaj guideg iumaa.
202.9.40.98. Дэмжиж байна. Нарийн учрыг маш сайн мэдэрсэн хүн байна. Монголыг монголоор нь хөнөөх арга хэрэглэсэн энэ Батчимэг. Өөрөө монгол хэл мэдэхгүй байж ийм хууль гаргана гэж ёстой нэг балласан. Ард түмнийг басах хэрэггүй, ухаантай учрыг мэддэг хүмүүс байдаг юм шүүБатчимгээ.
Энэ балай авгайг хэн ч танихгүй мэдэхгүй байхад Элбэгдөрж шүүд эрх мэдлээрээ У ИХ-ын сэнтийд залсан!!!! Энэ яадаг ямар учиртай, ЭРХ ДАРХТАЙ АВГАЙ ВЭ??????? НЭГЛ ТОМ ШАЛТГААН байна. Гадныхны үзэл баримтлалаар тархиа угаалгасан, олигтой суурь боловсрол Байхгүй. Хятадад Хэл соёлын сургууль төгссөн гэх энэ авгай ХЭНИЙ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛДАГ ВЭ??? Америк болоод Хятад. Тайвань, Хятадын ТАГНУУЛ гэдэг нь үнэн шүү дээ. Энэ авгай зүгээр л зайлуул!!!! Элбэгдоржиин хормойноос зүүгдээд гэнэт гарч ирсэн шигээ, гэнэт ДАЛД ОР!!!
Таминээ!!!!! Та нар өөрсдийгөө гаднаас нь хардагч болоосой. Тамын тогооны үлгэрт гардаг шиг - Бие биенээ хэмлээд өөр хоорондоо тэмцэлдээд ХҮЧЭЭ СУЛРУУЛААД, ХАРИЙН ИДЭШ болоод байх юм. Малуудаа одоо болиочээ. Ямар тахилын буруу барьсан болоод ингэж хүн бишээр авиралдаг байна. Тайлбар тавьж байгаан ч тэр комент бичиж байгаан ч тэр ОЙ ГУТМААР ТЭНЭГ ХҮМҮҮС ЮМ. Улс эх орноо бодоод эвлэлдэн нэгдээчээ, үр хойчоо бодоочээ. Та нараар Монгол дуусахгүй шүүдээ.
BATCHIMEG GEDEG HAYTADIIN ERLIIZ AVGAI HUJAAGIIN TUSGAI ALBANII MEDEELEGCH BAISAN NOTLOGDSON ODOOHONDOO AN NAM ELBEGDORJIIN NER HUNDED HARSH TUL ZUSLAH HOLBOOCHIN HOERIIG NI SHOROND HIIGEED BAIGAA SONGUULIIN DARAA ENE BUZAR URVAGCH GFICHII BAIH ESTOI GAZARAA YAVNA HORIH 435 GEJ ANGI BII
Yanhan mini chi yu ch gej yariad nemergui. Tuslah gedeg chini chi l gesen ug. Chi shuuhiig gutaaj mongolyn turiig doromjilj b. Erdenetiinhen chamd itgehgui.
Энэ жэнко хулгайч чинь бодож явсанаас илvv аюултай хулгайч юм байна... Яагаад ингээд АНыг дотор нь, Монголчуудыг хооронд нь алалцуулах гээд байна?!
Batchimeg ug ni gaigui uhaalag hun yum shig gehdee uuriin bair suuri muutai henii ch nuluund oroh magadlaltai gedgee haruulsan daa
ORHON AIMGIIN AN NAMIIN GISHUUD BATCHIMEG GEH IH HURALD SUUH ES ZUI BAIHGUI HUNEES AIMGIIN AN NAMIIN TAMGIIG AVCHIRC OGOHIIG SHAARDAJ BAINA ERDNET HOTOD NER DEVSHIHIIG UL ZOVSHOORCH ORON AIMGIIN ARD TUMEN SONGOHGUI BAIHIIG SHAARDAJ BAINA
Nuut TSARAI NI YAX ARGAGUI XUJAA GEDGIIG CHIN BATALJ BNA LUBSANTSERENGIIN ENXAMGALAN BOL BAS l tseber xyatad xun XARAGDDAG
Энэ балай авгайг хэн ч танихгүй мэдэхгүй байхад Элбэгдөрж шүүд эрх мэдлээрээ У ИХ-ын сэнтийд залсан!!!! Энэ яадаг ямар учиртай, ЭРХ ДАРХТАЙ АВГАЙ ВЭ??????? НЭГЛ ТОМ ШАЛТГААН байна. Гадныхны үзэл баримтлалаар тархиа угаалгасан, олигтой суурь боловсрол Байхгүй. Хятадад Хэл соёлын сургууль төгссөн гэх энэ авгай ХЭНИЙ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛДАГ ВЭ??? Америк болоод Хятад. Тайвань, Хятадын ТАГНУУЛ гэдэг нь үнэн шүү дээ. Энэ авгай зүгээр л зайлуул!!!! Элбэгдоржиин хормойноос зүүгдээд гэнэт гарч ирсэн шигээ, гэнэт ДАЛД ОР!!!
BATCHIMEGIIN BAIGUULSAN TAIVAN MONGOLIIN NIIGEMLEG TAGNUUL HEMEEH TUSGAI AJILLGAA YAVUUL HOER GISHUUN NI MONGOLIIN ESREG TAGNUULIIN UIL AJILLGAA YAVUULSAN HERGEER BAIGDAN SHOROND SUUJ"" TAGNUUL""GEH TUSGAI AJILLGAA NURAN UNALAA BATCHIMEG TUUNII NOHORIIN UIL AJILLGAA BAINGIIN HYANALTAND BAIGAA BOLNO
Tagnuul hunii gol zuil multrah shuudee itgeh itgel alga
Hun ooriinkhoo bodliig huvaaltcsan bna.Ingej buhimdaad doromjlood bna gedeg oor l zorilgotoi bna daa.Tsag hugatsaa haruulakh bailgui dee.
Энэ бүх ажлыг АН-ынхан хийж байгаа. Намаасаа гараад өөр намд орчихвол болох нь тэр
анх олон улс судлалын хүрээлэнд ажилд орох гэж шалгалт өгөөд тэнцээгүй тул С Баяр Стратег судлаоын хүрээлэнд авсан ажилд авсан дарга , сүүлд таниоцсан. Элбэгдорж нар Гадны тусгай албадтөй холбоотой байх магадлалтайн адил энэ хүүхэнч бас холбоотой байх магадлалтай
https://www.beonpush.com/s/mukhlai энэ линкээр орж бурзай!
https://www.beonpush.com/s/mukhlai энэ линкээр орж бурзай!
https://www.beonpush.com/s/mukhlai энэ линкээр орж бурзай!
https://www.beonpush.com/s/mukhlai энэ линкээр орж бурзай!
АН ын цөөхөн зөв шударга гишүүдийн нэг даанч энэ улс төрчид дэндүү бохирдсон учраас энэ бүсгүйг харлуулахаар улайрцгаадаг АН дундаасаа новшироод байгаа хөлсний бичээч хар пиарчид за тэгээд сэтгүүлч гэж хэлэхэд хэцүү хүнэнцэрүүд хэт их олон болж дээ
shuuh arai ch huniig hudlaa shuugeegui bailgui dee jaahan ch gesen unen bsan bailgui unenii huvitai bsan bolood shiitguulsen bh
Энэ хүнийг УИХ-д ороод юу хийснийг нь мдэхгүй. Харин өөрөө тагнуулын ажил хийж байгаад баригдах болохоороо туслахаа муричихвуу яав гэсэн сэжиг л төрж байгаа. Тэгж байгаад учир нь олдох байлгүй дээ. Ерөнхий сайд нь хүртэл гадаадын сонирхолын төлөө ажиллаж байгаа юм чинь энэ хүүхэн ч бага хэрэг. Миний бодлоор угаасам Монголын нууцыг хоёр хөрш орон УИХаас өмнө мэдээд байдаг нь худлаа биш байхаа.
Супер тагнуул.
Хөлсөөр бичигч нар сайхан л бичиж байна. Гэхдээ юмны наад цаадыг ойлгож, тэр хүн юу гэж өгүүлснийг унших хэрэгтэй. Битгий нэгнээсээ хуулаад тавиад бай.
Батчимэг бол яах аргагүй сайн улс төрч. Олон хүн гүтгэж доромжлох тусмаа хурцлагдах хэрэгтэй шүү миний дүү. Энэ бол улс төрд байдаг ХАР ПИАР гэгч л зүйл. Үүнийг маш олон улс төрчид туулдаг, цаашид ч туулна. Хүмүүс ч хэн нь зөв яриад байгааг мэдэхтэйгээ шүү.
Элбэгдорж ямар хунийг хажуудаа авах билээ яг оортэйгээ таарсан хунийг авдаг жишээ нь Онорбаяр, чамайг бас авсан уу горьгуй Дээ
Бидний цөөхөн монголчууд юунаас болж яагаад биенээ хэмлээд байдаг юм бэ. Энэ ямар эрх ашиг вэ.
Биенээ хэмлээгүй ээ, хятадын тагнуулыг хэмлэж байгаа юм.
Тэгвэл иймэрхуу хогийн хог шаарнууд бидний толгой дээр суучихаад торийг удирдаж байх хэрэг уу
Сайн байна уу,Батчимэг гишүүн ээ.Би болон миний ижил Монголын мянга мянган эрүүл саруул сэтгэлгээтэй эгэл жирийн хүмүүс таныг дэмжиж явдаг шүү.Таны наад бичсэн зүйл дээр гарсан үйл явдлыг сөрөг хүчин МАН-ын шаарнууд, танай намын урвагч новшнуудтай нийлж хийсэн ажил байна.Гэвч үнэн ялна.Итгэлтэй байна.Би хилс хэргээр ял эдэлж байгаа тэр Пагмажав бүсгүйн эрүүл мэндэд л илүү санаа зовж байна.
Ямар их зусарддаг нялуун данжаад вэ, чи?
Одоо 1000 дэмжээд ч хог нь онгорсон доо хийсэн хэрэг уйлдлийхээ шийтгэлийг тагнуулч нь амссан одоо энэ хуухэн бидний толгой дээрээс буух естой
Батчимэг ээ чи өөрийнхөө нэр төр, арьсыг хамгаалж нийгмийг талцуулах цучил чулуудаж болохгүй.Чиний туслах санамсаргүй юманд орооцолдсон,тэр үйлдэл нь албан ажлаас нь гадуур хийгдсэн байж болно.Зүгээр чимээгүй л хүлээгээд байж бай л даа.Та нарын шудрага шүүх чинь тогтоогоод өгнө.Харин чи өөрөө сонгууль ойртсон учраас энэ асуудал дээр дөрөөлж "Энхийн цагаан тагтаа" болохыг оролдож байна. Энэ үйлдэл чинь танай АН-ын хийсэн нийгмийн завхралыг гүнзгийрүүлэх ташуур болж байна.Чи зөөлөн суудал, эрх мэдлээ авч үлддэхийн тулд өөрсдийнхөө зуурсан, нийгмийн булингарыг өтгөрүүлж байна гэдгээ ойлго!!!Арьсаа бодож бусдыг /олон түмнийг/ шавартай нь зууралдуулаад байх хэрэггүй.