sonin.mn
ВАШИНГТОН./VOA/.АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших болзлыг хангахад дахин нэг алхмаар ойртлоо.
 
Кентукки муж улсад болсон сунгааны саналын ихэнхийг тоолоод байгаа бөгөөд одоогийн байдлаар Клинтон Вермонт муж улсын сенатч Берни Сандерсаас 2000 орчим саналаар илүүтэй явж байна. Кентукки муж улсад хэн нь ялсныг албан ёсоор зарлаагүй ч Клинтон ялах нь ойлгомжтой болсон гэж албаны хүмүүс үзэж байгаа аж.
 
Хиллари Клинтон, Берни Сандерс нарын хувьд Кентукки муж улсад хэн нь ялах нь тийм ч их ач холбогдолтой биш юм. Харин тэд Ардчилсан намын төлөөлөгчдийн саналыг хувь тэнцүүлэх зарчмаар авах учир хэн нь илүү олон санал авах вэ гэдэг нь чухал юм.
 
Мягмар гарагт Орегон муж улсад болсон сунгаанд Сандерс ялах магадлалтай байна. Тэрбээр цаашдаа Хиллари Клинтоныг ардаа орхиж, Ардчилсан намаас нэр дэвших хүнээр тодрохын тулд үлдсэн төлөөлөгчдийн 85 хувийн саналыг авах хэрэгтэй. Одоогийн байдлаар тэрбээр зөвхөн Вермонт муж улсад л олон саналын зөрүүтэйгээр ялаад байгаа юм.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг