sonin.mn
Орхон аймгийн ИТХ 2012 онд дотоод томилолтод 11.1, 2013 онд 12.6, 2014 онд 13, 2015 онд 16.1 сая төгрөг зарцуулсан байна.
 
2012-2015 онд  ИТХ-ын төлөөлөгчид хөдөө орон нутагт томилолтоор ажиллахад нийт 52.8 сая төгрөг зарцуулжээ. Харин гадаад томилолтод 2012 онд 5.6, 2014 онд 40, 2015 онд 5 сая төгрөг буюу нийт 50.6 сая төгрөг зарцуулсан байна. 2013 онд нэг ч төлөөлөгч гадаад улс руу томилолтоор зорчоогүй ажээ.
 
Харин өнгөрсөн онд зочид, төлөөлөгчид хүлээн авахад 2.5 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс гаргасан байна.
 
Түүнчлэн холбогдох хууль тогтоомжид зааснаар аймгийн ИТХ-д суудалтай намуудад төсвөөс дэмжлэг олгодог. Ингэхдээ төлөөлөгч бүрийн тоогоор буюу 31 сая төгрөгийг улс төрийн намуудад өгчээ. Мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд 2012 онд 17.1 сая төгрөгийн урамшуулал өгчээ.
 
Харин аймгийн Засаг даргын Тамгын газар 2012-2015 онд дотоод томилолтод 176.4 сая төгрөг, гадаад томилолтод 2012 онд 11.2 сая төгрөг, 2015 онд зочид төлөөлөгчид хүлээн авахад 5 сая төгрөг зарцуулсан байна.
 
Б.Оюун-Эрдэнэ
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг