sonin.mn
Өмнөговь аймагт ноолуурын үнэ бууж 54 мянга болсон байна. Малчдын гол санхүүгийн эх үүсвэр болдог ноолуур энэ жилийн хувьд харьцангуй өндөр үнэтэй буюу 60-аас дээш гарсан юм. Харин энэ долоо хоногоос үнэ нь буурч эхэллээ.
 
Түүхийн эд худалдан авагч нар хэлэхдээ худалдан авах газраасаа болж үнэ хэлбэлздэг гэж байлаа. Мөн малчдаас авсан ноолуураа тухайн өдөрт нь Улаанбаатар хот руу ачуулдаг гэсэн юм. Нэлээд хэдэн жилийн өмнө ноолуурыг хар цагаанаар нь ялгадаг байсан бол одоо адил үнэтэй байна. Ямаа самнах цаг оройтох тусам ноолуур бохир ихтэй гардаг учир ийнхүү үнэ буудаг байна.
 
Өмнөговь аймаг нь2015 оны жилийн эцсээр нийт 2055765 толгой мал тоолуулсаны 68 хувь нь буюу 1397350 толгой нь ямаа байгаа юм.
 
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг