sonin.mn
Аялагч, жуулчдын шилдэг хөтөч Trip Advisor’s сайтын санал асуулгаар дэлхийн хамгийн сэтгэл татамгазруудыг тодруулжээ.
 
1. МАЧУ ПИКЧУ (КУСКО, ПЕРУ)
Инкүүдийн хаан Пачакутигийн үед (1438–1472) Андын нурууны 2430 метрийн өндөрт баригдсан эртний хот Мачу Пикчу нь жуулчдыг хамгийн ихээр татдаг газраар тодорчээ.
 
 
2. ШЕЙХ ЗАЙЕДИЙН ИХ СҮМ (АБУ ДАБИ, АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ)
Арабын Нэгдсэн Эмиратын хамгийн том лалын сүм. Жуулчид энэ газрыг “Гайхалтай, сүрлэг, дуу алдмаар” хэмээн тодорхойлдог.
 
 
3. АНКОР ВАТ (СИЕМ РИП, КАМБОЖ)
Кхмерийн хаант улсын үлдэгдэл болсон Анкорын археологийн цогцолбор нь зүүн өмнөд Ази төдийгүй дэлхийн шаш­ны чухал газрын нэг юм.
 
 
4. АРИУН ПЕТРИЙН ЦОГЧИН ДУГАН (ВАТИКАН)
Католик ертөнцийн хам­гийн чухал сүм Ариун Пет­рийн цогчин дуганы загварыг алдарт Микелан­жело, Броманте нар гаргасан юм. Энэ сүмд жил бүр дөрвөн сая хүн зочилдог. Доторх шигт­гээ, архитектур нь үнэхээр гайхалтай.
 
 
5. ТАЖ МАХАЛ (АГРА, ЭНЭТХЭГ)
Манай дэлхийн уран ба­рилгын хамгийн агуу уран бүтээл. Моголын хаант улсын эзэн Шах Жахан хайртай гэргий Мум­таз Махалдаа зориу­лан босгосон энэхүү ца­­гаан гантиг сүм 1983 онд Дэлхийн соёлын өвд бүртгэгджээ.
 
 
6. ЛАЛЫН СҮМ (КОРДОБА, ИСПАНИ)
Морины тахан хэлбэр­тэй багана, тулгуураараа алдартай Кордобагийн лалын сүм арабуудын ноёрх­лын үед баригджээ. Тус сүм нь гантиг, хаш, бар­гилт чулуун 856 баганатай. 
 
7. ЦУСААР АВРАГДСАН СҮМ (САНКТ ПЕТЕРБУРГ, ОРОС)
Алтан ганжир, нууцлаг шигтгээ, олон өнгөөр алаг­ласан Цусаар аврагдсан сүм нь 1881 онд алуулсан II Александр хааны газар дээр хааны гэр бүлийн болон хувь хүмүүсийн хандиваар баригджээ.
 
 
 
8. Аламбра цогцолбор, (Гранада, Испани)
9. Линкольний дурсгалын цогцолбор (Вашингтон, АНУ)
10. Дуомо цогчин дугана (Милан, Итали)
11. Алтан хаалга гүүр (Сан Франциско, АНУ)
12. Хагиа София музей (Стамбул, Турк)
13. Гранд талбай (Брюссель, Бельги)
14. Эйфель цамхаг (Парис, Франц)
15. Нотр Дам сүм (Парис, Франц)
16. Цагаан хэрэм (Бээжин, Хятад)
17. Акрополис (Афин, Грек)
18. Христийн хөшөө (Рио-де-Жанейро, Бразил)
19. Биг Бен (Лондон, Их Британи)
20. Чичен Итца пирамид (Мексик)
21. Ват Пхо Буддагийн сүм (Бангкок, Тайланд)
22. Бурж Халифа цамхаг (Дубай, Арабын нэгдсэн эмират)
23. Австралийн дайны дурсгал хөшөө (Канберра, Австрали)
24. Сиднейн дуурийн ордон (Сидней, Австрали)
25. Фушими Инари сүм (Киото, Япон)
 
Н.Мөнхжин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин