sonin.mn
Их Монгол Улсын гудамжны авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Оргил худалдааны төвийн урд гарцаас Жапан таун хотхоны уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны  23:00 цагаас 2016 оны 05 дугаар сарын 22-ны 23:00 цаг хүртэл хааж хязгаарлахтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:28 “Сэлх-7 буудал-Ривер гарден хотхон”, Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан”, Ч:44 ”Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдийн замнал дараах байдлаар өөрчлөгдөнө.
 
Зам засварын ажлын үеэр Ч:28 чиглэлийн автобусууд Ривер гарден хотхон хүртэл явах боломжгүй тул Дүнжингарав худалдааны төв хүртэл явна.Харин Ч:36, Ч:44 чиглэлийн автобусууд Хүннүгийн гудамжаар 2 талдаа үйлчлэх бөгөөд Их Хүрээгийн гудамж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр нийтийн тээврийн үйлчилгээ явах боломжгүй болохыг иргэд, зорчигчдод  мэдэгдэж байна.
 
 
Нисэхийн чиглэлийн нийтийн тээвэр “Буянт Ухаа 1” хороолол хүрнэ
 
Хан-Уул дүүрэг “Буянт-Ухаа 1” хорооллын баруун буюу Нисэхийн орон сууцны авто замын хөдөлгөөнийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны  22:00 цагаас 2016 оны 05 дугаар сарын 22-ны 22:00 цаг хүртэл бүрэн хааж хучилтын ажил хийхтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал”, Ч:9 “Нисэх-Нарны гүүр-Хүнсний 4”, Ч:15 ”Нисэх-Сонсголон-3 дугаар эмнэлэг” чиглэлүүдийн замнал дараах байдлаар өөрчлөгдөнө.
 
Зам хаах хучилтын ажлын үеэр дээрх Ч:7, Ч:9, Ч:15 чиглэлийн их багтаамжийн автобусууд 7-р сургууль болон  Нисэхийн эцэс хүртэл явах боломжгүй тул “Буянт-Ухаа 1” хороолол хүртэл явахыг иргэдэд мэдэгдэж байна.