sonin.mn
-Төрийн захиргааны шинэчлэлийн түүхэн уламжлал, онол, арга зүйн үндэс-
 
Хорьдугаар зууны сүүлчээр дэлхий даяар өрнөсөн өөрчлөлт нь хүний оршин ахуй бүхий л хүрээг хамарч өнөөгийн нийгэм дэх төрийн үүрэг, байр суурьт шууд халдаж эхэллээ.
 
Гадаад орчны зүгээс үзүүлэх олон тооны саад бэрхшээлийг даван туулахын тулд төр хувьсан өөрчлөгдөж буй шинэ орчинд дасан зохицохоор захиргааны тогтолцоогоо шинэчлэх бодпогийг аажмаар тухайн үеийн нийгэм улс төртэй холбон явуулсан байдаг. Энэ үйл явц манай улсад ч мөн явагдсан юм.
 
Монгол орон нь Хятад, Оросын хооронд “хавчуулагдсан” далайд гарцгүй. Тиймээс Монголын эзэнт гүрэн задран унасанцагаас л эхлэн хэврэг төрийн тоонд багтаж ирсэн. Энэ байдалнь XX зуунд Зөвлөлтийн социалист материал техникийн бааз суурийг бүрдүүлэгч хараат ноёрхол удаан үргэлжилсэн онжилүүдэд, ардчилал, чөлөөт зах зээлийн харилцааныэхний жилүүдэд дахинмэдрэгдэж байсан юм.
 
Өнөөдөр парламент.ерөнхийлөгчийн холимог засаглалтай, олон намын тогтолцоотой, идэвхтэй ардчилсан нийгэм болоод байна.Монголын ард түмний дунд төр засагтаа сэтгэл дундуур байх (улс төрийн намаас үл хамааран), төрийн өндөр түвшний албан тушаалтнуудын үйл ажиллагаанд үл итгэх явдал нэмэгдэж байгаа ч ардчиллын зарчмуудад итгэх итгэл хүчтэй хэвээр байна.
 
1980-1990-ээд оны үед бий болсон бөгөөд үүнд төр өөрт оногдсон чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлж чадахгүй байсан явдал тодорхой хэмжээгээр нөлөөлсөн нь төрөөс иргэний нийгэм тусгаарлаж төрийн үйл ажиллагаанд олон нийт бултаараа үл итгэсэн байдал үзүүлэх болов.
 
Дэлхийн улс орнуудын өмнө тулгарсан энэ мэт асуудлыг шийдвэрлэх зорилгоор төрийн захиргааны шинэчлэлийн хоёр дах давалгаа эхэлсэн байна. Гэсэн ч эдүгээ нийгмийн байгуулал солигдож буйн шууд үр дагавар болох улс төрийн тогтолцооны өөрчлөлттэй зэрэгцэн явагдах төрийн захиргааны шинэчлэл юм. Эдгээр шинэчлэлүүдийгсудлаач нар өөр өөрсдийн өнцөгөөс харж бүтээлүүддээ өргөн тусгасан байна.
 
Тухайлбал, Францын судпаач Р.Драго хэрэгжих арга дээр нь тулгуурлан төрийн захиргааны шинэчлэлийг
 
1. Комиссийн туслалцаатайгаар хэрэгжих шинэчлэл:
 
2. Хороогоор дамжин хэрэгжих шинэчлэл:
 
3.Туршилт дээр суурилж хэрэгжих шинэчлэл:
 
4. Хувийн байгууллагуудаар дамжин хэрэгжих шинэчлэл(Р. Драго, 1982, С. 72-84.) гэж дөрөв ангилсан бол Орсын судлаач М.А.Штатина
 
1. Чиг үүргийн захиргааны шинэчлэл,
 
2. Бүтцийн захиргааны шинэчлэл,
 
3. Үйл явцын захиргааны шинэчлэл
 
(М.А.Штатина, 2006, С.60-64.) гэсэн гурван төрлийн төрийн захиргааны шинэчлэлийн тухай өгүүлжээ
 
Германы соёлтой орнуудын төрийн захиргааны шинэчлэлийн загвар: Энэ бүлгийн орнуудад Герман, Австри, Швейцар улсууд багтдаг. Өмнөх хоёр бүлгийн орнуудыг бодвол төрийн захиргааны шинэчлэл нэлээд даруухан явагдсан. Үүнд хэд хэдэн шалтгаан нөлөөлсөн байх талтай.
 
Нэгдүгээрт эдгээр орнуудад бюрократи тогтолцоо, эрх зүйт төрийн нэн эртний уламжлал амь бөхтэй байсан.
 
Хоёрдугаарт орон нутгийн өөрөө удирдах ёс өндөр түвшинд хөгжсен нь төвлөрлийг сааруулах асуудлыг хөндөх хэрэгцээгүй болгосон.
 
Гуравдугаарт 1980-1990 оны хооронд нийгэм нь бүхэлдээ харьцангуй тогтвортой байсан. Гэхдээ эндээс төрийн захиргааны шинэчлэл эдгээр орнуудад огтоос явагдаагүи гэсэн дүгнэлт яаран хийх хэрэггүй болов уу. Германд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын түвшинд, Австрид төрийн албаны хүрээнд, Швейцарид кантоны зарим нэг удирдлагын хүрээнд тус бүр төрийн захиргааны шинэчлэл хэрэгжижээ. Эдгээр орнуудад төрийн захиргааны шинэчлэл хэрэгжихэд гадаад хүчин зүйлс илүүтэй нөлөөлсөн байдаг.
 
Одоогоос 120 гаруй жилийн өмнө АНУ-д төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх /мерит/ зарчмыг тунхагласан төрийн албаны тухай хуулийг батлан хэрэгжүүлснээс хойшхи хугацаанд тус оронд улс төрийн тогтвортой байдал буй болж, эдийн засаг нийгмийн хөгжилд ахиц дэвшил гарч эхэлсэн байна .АНУ өөрийн энэ хуулийг дэлхийн олон улс оронд үлгэр жишээ болгон хэрэгжүүлсэн бөгөөд дэлхийн 2-р дайны дараа энэ хуулийн үзэл санааг авч хэрэглэсэн Япон, Өмнөд Солонгос зэрэг орнууд 1990-ээд он гэхэд буюу30-40 жилийн дотор Азийн баруудын эгнээнд зүй ёсоор ордог болсон билээ.
 
Манай улс 1994 онд баталж, ,1995 оноос мөрдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулиндаа төрийн алба мэргэшсэн тогтвортой байх “МЕРИТ" зарчмыг тунхагласан. Дэлхийн улс орнуудын төрийн шинэтгэлийн арга хэлбэрүүдийг өөрийн орны онцлог байдалд нутагшуулан хэрэглэхдээ Шинэ Зиландын төрийн хэлбэр, арга туршлагыг түлхүү авч хэргэлсэн байна. Өнгөрсөн шинэтгэлүүдийг ихэвчлэн гадаадын хандивын байгууллагуудын тусламж, зөвлөгөөгөөр хийж иржээ.
 
Энэ нь зах зээлийн эдийн засгийн нөхцөлд төрийн захиргаа хэрхэн ажиллах талаар мэдлэгдутуу байсан, шинэтгэлийг хэрэгжүүлэх хөренгө мөнгөний бололцоогүй байсан тухайн үед чухал байсан боловч дотоодын улс төр, нийгмийн нөхцөл байдал, захиргааны чадавхийг тооцолгүйгээр гадны загварыг механикаар хуулахад хүргэж, зарим тохиолдолд гадаадын хандивлагч байгууллагуудын “туршилтын туулай” ч болсон тал бий.
 
Өнөөдөр гадаадын аливаа загвар, туршлагад сонголттой хандах үндэсний боловсон хүчний чадавхи дээшилсэн нь сайшаалтай. Гадаадын сайн, муу туршлагыг харьцуулж өөрийн орны онцлогт тохирсон шинэтгэлийг загвар, стратегийг боловсруулан түүнийгээ тууштай мөрдөж ажил болгох хэрэгтэй байна.Үүний сацуу орчин үеийн захиргааны шинэтгэлийн үндсэн хандлагыг мэдээллийн технологи тодорхойлох болсныг анхаарахгүй байж болохгүй юм.
 
Цахим удирдлагын тусламжтайгаар мэдээллийн шинэ салбар төвшинд төр, иргэний нийгмийг холбон нэгтгэх, төрд итгэх иргэдийн итгэлийг сэргээх маш чухал зорилтыг шийдэх боломжийг бүрдүүлэн амжилттай ашиглаж байна. Төгсгөлд нь, өнөөдөр бидний хэлэлцэж байгаа олон судалгааны үр дүнгээр гарч байгаа иргэдийн засаг төрд үл итгэх байдал нь төр, түүний албан тушаалтнуудын зүй бус үйл ажиллагаанаас үүдэлтэй бөгөөд тэднийг хэдий чинээ авлигад автсан, шударга бус гэж үзнэ, тэдэнд итгэх итгэл төдий чинээ бага болдог. Нийтийн үйлчилгээ хүлээн авагчийн хувьд, иргэд татвар бага төлж, бага үнээр чанартай үйлчилгээ авахыг хүсцгээдэг. 
 
Тухайлбал, явган хүний болон тээврийн сайн замтай байх, замын түгжрэлд орж хугацаа, тав тухаа алдахгүй байх, хэрэв эргэн тойронд нь цас орсон, хог хаягдалтай бол цэвэрлүүлдэг байх, цэвэр, аюулгүй сургууль, цэцэрлэгт хүрээлэнтэй байх, гэмт хэрэг гарвал тэр дор нь илрүүлээд шийтгэдэг байх, хоол хүнс нь аюулгүй, хяналттай байх гэх мэт.
 
Ерөнхийдөө иргэд засаг төрөөс хариуцлагатай байхыг, тэдэнд хүндэтгэлтэй хандан үйлчилдэг байхыг хүсэмжилж, шаардаж, бухимдаж, бас найдаж байгаа. Зүй ёсны энэ шахалт шаардлагыг мэдэрч, иргэндээ ойрхон, таатай байхаар захиргааны байгууллага, албан хаагчид үр ашигтай ажилладаг болох нь захиргааны шинэтгэлийн өнөөгийн гол чиг шугам болно.
 
Д.Араажав, Х.Бадамдэлгэр
/Магистрант/