sonin.mn
 
Москвагийн Дум ойрын үед  Зөвлөлт,  Оросын буудлагын  зэвсгийг зохион бүтээгч, дэлхийд нэртэй автоматын зохион бүтээгч Михаил Калашниковын хөшөө дурсгалыг байрлуулах асуудлыг шийдвэрлэнэ хэмээн “Москва” агентлаг уламжилжээ.
 
 
Анх Орос улсын Цэргийн түүхийн нийгэмлэгээс /ЦТН/уран баримлын энэхүү зохиомжийг  хийх талаар санал ирүүлжээ. Уг саналыг 2016 оны 4-р сарын 14-ний өдөр  монументаль урлагийн асуудал эрхлэх комисс сайшаан хүлээн авчээ. Хөшөөг Москвагийн Оружейный сквер талбайд  Садовая-Каретная болон Краснопресенская хоёр гудамжинд байрлуулахаар төлөвлөжээ. Оросын Цэргийн түүхийн нийгэмлэг  хөшөөг суурьлуулахад зарцуулах  35 сая рублийн санхүүжилт хийх гэж байгаагаа мэдэгдэв.
 
Калашниковын  алдарт автоматын зохион бүтээгч Михаил Калашников 2013 оны 12-р сарын 23-ны өдөр  95 насандаа мөнх бусыг үзсэн. Тэр Ижевск хотод аж төрж байсан. Өмнө Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин алдарт зохион бүтээгчийн Төрсний 100 жилийн ойг тохиолдуулан 2019 оны 11 дүгээр сар хүртэл өргөн цар хүрээтэй арга хэмжээ явуулах тухай  санал санаачилгуудыг дэмжсэн билээ.
 
Москва хот. А.Огторгуймаа

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг