sonin.mn
 
Аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажлыг хэрэгжүүлэхэд гар бие оролцсон Х.Ержанд Монголын авто замчдын холбооноос батламж гардууллаа.
 
Х.Ержан нь Зам, тээврийн дэд сайдаар 2012-2015 онд  ажиллаж, шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэнийг  нь ийнхүү үнэлжээ.
 
Тодруулбал 2012-2014 онд замчид 2500 км, 2014-2015 онд 885.2 км хатуу хучилттай зам барьсан нь Монголын авто замын 90 жилийн түүхэн дэх хамгийн том бүтээн байгуулалт болсныг албаныхан онцолж байна.
 
Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа ярихдаа, “Монголд 2012 оноос өмнө барьсан нийт хатуу хучилттай замын урт сүүлийн 4 жилд барьсан замтай дүйцдэг. Улс орны бүтээн байгуулалтад оролцсоныг үнэлэн Зам, тээврийн дэд сайд асан Х.Ержаныг урамшууллаа" гэв. 
 
 Б.Заяа
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг