sonin.mn
 
НЗДТГ, “Жайка” олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран Агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 20-нд  Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд зохион байгуулах гэж байна.
 
Зөвлөлдөх уулзалтаар агаарын бохирдлын одоогийн төлөв байдал, газарзүйн тогтоц, уур амьсгалын хүчин зүйлийг өөрчлөх замаар агаарын бохирдлыг бууруулах, авто тээврийн хэрэгслээс гаралтай  бохирдлыг бууруулах арга зам зэрэг асуудлыг хөндөж хэлэлцэх аж. Энэхүү зөвлөлдөх уулзалтаас цаашид хэрэгжих боломжтой төсөл, арга хэмжээний саналыг шалгаруулж Агуурын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн байна.
 
Зөвлөлдөх уулзалтад нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Агаарын чанарын алба, Цаг уур орчны шинжилгээний газар, Уул уурхайн яам, Жайка төслийн холбогдох албаныхан, Төрийн бус байгууллагын төлөөлөл оролцоно.
 
Ч.Ариунболд

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг